Айлчлал: АНУ руу шууд нислэг үйлдэж, Google компанитай шинэ хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр |2023.08.02| эхэллээ. Айлчлалын эхний өдрийн мэдээллийг дараах байдлаар багцлан хүргэе.
Уг айлчлалыг Eguur.mn мэдээллийн агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам АНУ-ын Вашингтон хотоос сурвалжлан ажиллаж байна.
Нэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис нар хэлэлцээ хийв

Мэдээний товч агуулга:
- Уг айлчлал нь АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн урилгаар зохион байгуулагдаж буй.
- АНУ-ын талаас ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах саналаа илэрхийлэв.
- Монголын талаас боловсрол, эдийн засаг, ногоон хөгжил, эрчим хүчний салбаруудад хамтран ажиллах шинэ зорилтоо цохон тэмдэглэлээ.
- АНУ, Монгол Улс хоорондын шууд нислэгийг эхлүүлнэ.
Мэдээлэл бүрэн эхээрээ:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал нь тус улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Айлчлал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын хэлэлцээгээр эхэллсэн юм. Уг хэлэлцээ хийх уулзалтад монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Камала Харрис нь 2021 оноос хойш уг албан тушаалыг хашиж буй бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцгойлон анхаарахаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцээний эхэнд хоёр талаас онцолсон байр суурь:
Дээрх мэдэгдлийн орчуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.
Хоёр. Жозеф Байдентай хийх уулзалт цуцлагдлаа

Мэдээний товч агуулга:
- Жозеф Байдентай хийх уулзалт Цагаан ордны хүсэлтээр цуцлагдав.
- Тэрбээр амралтаа хойшлуулж, долоо хоногийн ажлуудаа цуцалжээ.
Мэдээлэл бүрэн эхээрээ:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хөтөлбөрт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай хийх уулзалт товлогдоод байв. Гэвч уг уулзалт АНУ-ын талаас тавьсан хүсэлтийн дагуу цуцлагдсан юм.
Учир нь, тэрбээр энэ хугацаанд амралттай байгаа бөгөөд хувийн эрүүл мэндийн шалтгаан болон хүүгийнх нь холбогдсон авлигын хэргээс үүдэж, амралтыг нь долоо хоногоор сунгаж буйгаа Цагаан ордноос зарласан юм. Ингэснээр энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены оролцохоор товлогдоод байсан бүх уулзалтууд цуцлагдсан байна.
Ташрамд сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены хүү Хантер Байден татвараас зайлсхийсэн, хууль бусаар буу эзэмшсэн зэрэг мэдээ мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоногийн турш барууны хэвлэлүүд онцолж буй.
Ерөнхийлөгч Ж.Байден өөрийн хүү Х.Байдентай холбоотой асуудал ирэх долоо хоногийн туршид Вашингтоны улс төрийн сонин, ХМХ, хүрээлэл дунд нэлээд сөхөгдөх төлөвийг тооцоолж, ХМХ-ээс “нуугдах (hide)” хэлбэрээр амралтаа авч буй гэж нэлээд хэвлэлд гарчээ.
Гурав. Энэ удаагийн айлчлалаар ямар санамж бичгүүд зурагдах вэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн маргаашийн айлчлал тус улсын Батлан хамгаалах, Тээврийн яамдад зочлох, Хөгжлийн агентлагт нь ажиллах товуудаар үргэлжлэх юм. Монгол Улсын талаас Ерөнхий сайдыг дагалдаж, Гадаад харилцааны сайд С.Батцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй холбогдох албаныхан багтан ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн айлчлалаар яригдах гол агуулгууд:
- Агаарын тээврийн шинэ хэлцэл,
- Google компанид зочилж, тодорхой асуудлаар хамтрах,
- Технологийн чиглэлд шинэ төслүүд эхлүүлэх,
- АНУ-ын Экзим, Экспорт-Импорт зэрэг томоохон банкуудтай уулзах,
- Англи хэлний багш бэлтгэх, 1000 инженер сургах
- Тээвэр, худалдааны чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зэрэг чухал агуулгуудыг хэлэлцэж буй.
Айлчлалын үеэр зурагдах санамж бичгүүд:
- “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”
- “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”,
- “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”,
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна.
Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө төгрөг гуйхгүй айлчл�##� хийгээрэй
Оvoo sh dee oyukaa chi
Шууд нислэг үйлдэх нь хэзээнээс вэ
Танай эрхлэгч чинь Оросыг дэмжигч хүн Америкт юу хийж яаваа юм бэ
text harj unshij baij l aldaad bh um, text ni aldaatai eshul ene ugaasaa unshij chaddaggui
Sain ajillaarai
БАРУУНИЙХАН ИХ ИРЭЭД БАЙНА ОРОС МИНЬ ЯАНАА ГЭЭД ОРИЛООД БАЙСАН ХҮН ӨӨРӨӨ БАРУУНИЙ ЕРТӨНЦӨД ЦОХИЖ ЯАВДАГ ИЧЭЭЧЭЭ ЭРХЛЭГЧ МЯДАГБАДАМАА
Зөв шүү
гол нь карго агаарын тээвэрийн ачаа . худ�##�даа
АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ. 1000 ИНЖЕНЕР СУРГАНА ГЭДЭГ ЧИМЭГТЭЙ МЭДЭЭ БНА.
1000 ИНЖЕНЕР ЯМАР ЧИГЛЭЛД СУРГАХ БОЛ.
3дагч орны бодлого гэж энэдээ
Mash olon jil husrn huleesen moroodol min bieleh ni deee
Шууд нислэг үйлдвэл хичнээн сайхан гээ ч их сайхан хэдээ байна
Зааа тэгээд мэдээлэлээ дор бүрэн нь цэгцтэй хүргээд явдаг нь хамгийн сайхан шүү танайх
Amjilt
Зөнөг өвгөнөөс да�##�гавар авчихвдээ хэлээ сургаж байгаад дараа нь боолчилж колончилдог шүү барууныхан
Eguuriin medeeleliig unshih durtai shuu tsegtstei alban esnii unend tulguurdag
Өөр зөндөө гоё мэдээгээр биднмйгээ мялаагаарай
Yes super bn
Зээл нтр л битгий аваасай тэгхээс биш шинэ ийм сайхан үйл явд�##� болж байхад баяр хүргэхгүй байхын аргагүй юм аа
Бараа бүтээгдэхүүнээ дан хятадаас биш 3дагч хөрштэй болж авч эхэлдэг болох нь ээ. Гэхдээ биднээс гарах экспортын бараа бүтээгдэхүүн нь юу байгаа билээ
SAIHAN L MEDEE BAINA.
Амжилт хүсье ээ. Дандаа муулна гэж юу байхав.
Амжилт
Америкин нэгдсэн улсын гол зорилго нь Монголын баялгыг хуу хамах явд�##� манай хэдэн маанагууд Америкин нэгдсэн улсаас хадаг яндар бадар барьж гуйж гуйвшиж гууйлга гуйж байгаа дүр зураг Америкийн эрх баригчид аман даа орсон шар тосыг яахан хэлээрээ түлхэх билээ Америкд айлчл�##� зөвхөн Америкийн долларын эзэдэд асар их ашиг олох боломжийг мань Данхан толгойт олгочихлоо доо