Завханы идээ бээрийг шахагч уу, дарга нарыг нь намнаач уу

Завхан аймгийн шинэхэн Засаг дарга Г.Өнөрбаяр ажлаа авсан даруйд газруудын дарга, сумын засгууд руу харцаа чиглүүлсэн. Тэднийг хатуухан загнаж, ажлаа хийж чадахгүй, мэдлэг мэдээлэлгүй бол албан ажлаа өгөхийг нь шаардсан бичлэгүүд цахим орчинд хөвөрсөөр. Иргэд эл бичлэгүүдэд хоёр хуваагдаж буй. Түүнийг дэмжигчид хийгээд сонгууль дөхөж "поп"-орсон хэмээнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД-ын албан тушаалыг долоон жилийн турш хашсан тэрбээр төрсөн нутгийнхаа Засаг даргын сэнтийд сууж хоёр сар долоон хоногийн хугацааг өнгөрөөжээ.
НЭГТ. Даргын сэнтий чанга дуутай
Даргын сэнтий чанга дуутай гэдгийг тодотгох хэрэгтэй. Тодруулбал, Ерөнхийлөгч, Шадар сайд, Хотын дарга хийгээд аймгийн Засаг дарга нар ч даргын суудалд суусан цагтаа дуу нь чангардаг уламжлал тогтлоо. Мэдээж хэрэг ажил гүйцэтгэгчдээ зандарч, загнах хэвшсэн уламжлал босоо тогтолцоондоо бий болчихсон хэрэг. Г.Өнөрбаяр ч хоёр сарын хугацаанд чангахан дуугарч байна. Хамгийн сүүлд гэхэд л Байгаль орчны газрын даргын албыг долоон жил хашсан хүн рүү хэрэлдэж, уурсаж байгаа бичлэг тренд болох нь тэр. Энэ хэсэгт тухайн Байгаль орчны даргын ажлаа мэддэг эсэх талаар дурдахгүй.
Тус албан тушаалтанг Ардчилсан намын дарга болохоор суудлаас нь унагахаар шийдсэн гэх яриа бий. Энэ нь албан бус эх сурвалжийн мэдээлэл юм. Түүнчлэн ирэх жилийн сонгуульд өөрийн төрсөн нутгаас нэр дэвшихийн тулд сонгогчиддоо танигдаж, санал авахаар санаархаж байгаа овжин арга гэх. Товчоор бол УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын орыг залгах нэгэн хэмээж буй. Эсвэл жагсаалтаар дээгүүр жагсахыг ч үгүйсгэхгүй билээ.
ХОЁРТ. Хоёр сарын хугацаанд гурав дахь албан тушаалтныг ажлаас нь буулгахаар ажиллаж байна
Гурав хэмээн тодорхойлсон нь учиртай. Түүний эхний суудлаас нь унагасан албан тушаалтан бол өмнөх Засаг дарга Д.Түвшинжаргал. Аймгийн өрсөлдөх чадвараар сүүл мушгидаг Завхан аймгийн Засаг дарга асан Д.Түвшинжаргалыг ажлаа хийдэггүй, залхуу, шинийг санаачилдаггүй гэх үгс дагалдсан. Тиймээс ч дөрвөн удаа албан тушаалаас нь огцруулах асуудал энэ оны эхээр яригдаж байсан билээ.
Тэгвэл Д.Түвшинжаргалын ажлаа хийдэг эсэхийг шүүмжлэхээс урьтаж түүний суудлыг Г.Өнөрбаярт өгөх тохироог хийсэн хэмээгддэг.
Тэгвэл түүний дараагаар албан тушаалаас нь унагасан нэгэн бол Алдархаан сумын Засаг дарга Ю.Дэлгэрнасан юм. Түүнийг огцруулах захирамжийг өнгөрсөн сарын буюу долоодугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг.
Ингэхдээ Ю.Дэлгэрнасанг төрийн аудитын байгууллагын шалгалтаар зөрчилтэй шалгуулсан, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалттай биелүүлээгүй, ажлын байрандаа байдаггүй зэрэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж чөлөөлсөн байдаг.
Харин сүүлийнх нь өнөөх алдарт долоо дахь жилдээ Байгаль, орчны газрын даргын суудалд сууж байгаа Б.Мөнхбат юм. Ажил үүргээ мэддэггүй хэмээн түүнийг тодотгож, ажлаа өгөхийг дөрвөн удаа уулзахдаа шахаж, дарамталсан хэмээн ярьжээ.
Тус нутгийн зарим иргэдийн ярьж буйгаар халаа сэлгээний дараагийн эзэд бэлэн байгаа бөгөөд томилгооны тохиромжтой цагийг нь хүлээж байгаа гэх.
Эцэстээ гэхэд орон нутагт ажилладаг даргууд ажлаа хийдэг эсэхийг энд бичиж суугаа би бус нутгийн иргэд тодорхойлох биз. Харин ажлаа авсан хоёр сарын хугацаад чадваргүй алба хаагчдыг чадвартайгаар нь сольж буй бол тэр гарцаагүй орон нутгийн "дарганцар"-уудын "намнаач". Гэвч иргэдийн эмзэг байдлаар улс төр хийж байгаа бол бас л нэг "попрогч" болох юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөрбаяраа чи өөрөө төрийн мэргэшсэн �##�бан хаагчаар олон жил ажилласан. Төрийн мэргэшсэн �##�бан хаагч нь тангараг өргөсөн байдаг. Иймд тэднийг дураараа х�##�ах эрх аймгийн Засаа ноёнд байхгүй гэдгийг чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэрвээ х�##�в�##� захиргааны хэргийн шүүхэд очино. Шүүх буруу х�##�агдсан байна. Х�##�сан шийдвэр хууль бус гэсэн шийдвэр гарч таарна. Ингээд ажилгүй байсан хугацааны ц�##�инг хууль бус гаргасан этгээд төлөх хуулийн шив шинэхэн за�##�т байгаа шүү.
Хөдөө орон нутаг гэлтгүй хотод ч гэсэн ажлаа мэдэхгүй суганы үс �######�ний �##�чуурууд дүүрэн байна. Ер сайд нь гэж худ�##� попрохоос өөр чадваргүй нэгэн байхад аргагүй гэж
Өөрийнхөө үлдээсэн хэдэн суганы үснүүдээ �######�уулчихаад ингэж томрох хэрэгтэй л дээ уг нь хө. Цааш нь бичээд л байх уу.