Сурвалжилга: Өдөр өнжүүлэхийн үнэ өсөж, жилийн төлбөр 3.6-4.2 сая төгрөг болжээ

Бид өмнөх удаад сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийн үнийн мэдээллийн талаар сурвалжилсан. Харин энэ удаад өдөр өнжүүлэх төв, хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний үнэ ханшийн талаарх сурвалжилгыг бэлтгэлээ.
Ажил хөдөлмөр эрхэлдэг, эрхлэхийг хүсдэг эцэг, эхчүүдийн хувьд,
- Хүүхдүүдээ хэрхэн цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авах?
- Хичээлийн өмнө, дараа хэн хүүхэд харах?
- Зуны амралттай үед нь хэнээр хүүхдээ асруулах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болдог.
Тус асуудалд анхаарах нь ч зөв. Яагаад гэвэл хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж гэртээ үлдсэн эсвэл гадаа тоглож байгаад хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа явдал гарсаар, бид сонссоор буй.
Тэгвэл тус асуудлыг шийдвэрлэх гарц болох өдөр өнжүүлэх төвүүд эрэлттэй болоод удаж байна гэхэд хилсдэхгүй биз.
Бид хэд хэдэн өдөр өнжүүлэх төвүүдтэй холбогдож үнийн мэдээлэл болон бусад зүйлсийн талаар тодрууллаа.
-Өдөр өнжүүлэх төвд бүтэн нэг жил хүүхдээ сургахад 3.6-4.2 сая төгрөгийг зарцуулна-

- БЗД-ийн 41-р хороо 69-р сургуулийн баруун талд байрлах "Хараацай" өдөр өнжүүлэхийн нэг сарын төлбөр 300 мянган төгрөг. Анги дүүргэлт нь 15 . Энэ төлбөрт гэрийн даалгавар хийлгэх, хичээлд нь хүргэж өгч, авах мөн хооллох аж. Мөн мэргэжлийн багш, тогооч, цэвэр тохилог орчныг санал болгож байгаа юм байна. Эцэг эхчүүдийн хувьд 1-2 ширхэг дэвтэр, балыг хангаж өгөхөд болох аж.
- Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлалтай "Хишиг" өдөр өнжүүлэхийн хувьд нэг сарын төлбөр 350 мянган төгрөг. Анги дүүргэлт нь 20. Дээрх төлбөрт гэрийн даалгавар хийлгэх, хичээлд нь хүргэж өгч, авах мөн хооллох зэрэг багтах ажээ.
Ингэснээр өдөр өнжүүлэх төвд бүтэн нэг жил хүүхдээ сургахад 3.6-4.2 сая төгрөгийг зарцуулах юм байна.
Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нэг сарын төлбөр 100-130 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг жилээр тооцож үзвэл 1.2-1.5 сая төгрөгийн зөрүү гарч байгаа юм.
Үүнээс гадна эцэг эхчүүдийн бас нэгэн сонирхох болсон үйлчилгээ бол хувийн цэцэрлэг. Яагаад гэвэл Улсын цэцэрлэг олон хүүхэдтэй, сургалтын орчин болон хэрэглэгдэхүүн муу гэх мэт шалтгаанаар хувийн цэцэрлэгийг сонгох нь элбэг байдаг аж. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1400 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 500 гаруй нь хувийн өмчит цэцэрлэг байна.
-Нэг жилийн туршид хүүхдээ хувийн цэцэрлэгт суралцуулбал дунджаар 3.6-7.1 сая төгрөгийн төлбөр төлнө-

Эцэг эхчүүдийн хувьд,
- Бүрэн камержсан
- Эрүүл хоолтой
- Найрсаг харилцаатай, туршлагатай багштай цэцэрлэгийн эрэлд гардаг байна.
Бид хувийн цэцэрлэгүүдийн үнийн мэдээллийг тодрууллаа.
- ХУД-ийн 15 дугаар хороо, Туулын хөвөө хотхонд байрлах "Тугалхан" цэцэрлэгийн нэг сарын төлбөр 300-350
- БЗД-ийн 15 дугаар хорооны 13-дугаар хороолол, 70-дугаар байр, Оюунлаг сургуулийн ард талд байрлах “Сувдан дэлбээ” цэцэрлэгийн нэг сарын төлбөр 550
- БЗД-ийн 15 хорооны 13-дугаар хороолол, Оюун ухааны олон улсын музейн байранд байрлах "Оньсхон" цэцэрлэгийн нэг сарын төлбөр 590 төгрөгийн үнэтэй ажээ.
Хэрэв нэг жилийн туршид хүүхдээ хувийн цэцэрлэгт суралцуулбал дунджаар 3.6-7.1 сая төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг.
Үүнээс гадна тухайн цэцэрлэг тус бүр хичээлийн, ариун цэврийн хэрэглэгдэхүүн бэлтгүүлнэ гэв. Цэцэрлэгийн багцын үнийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
-Хүүхэд гэрээр харах үйлчилгээний төлбөрийг бүтэн жилээр тооцож үзвэл 6.3-10.5 сая төгрөг-
Хүүхэдтэй холбоотой бас нэгэн үйлчилгээ бол гэрээр хүүхэд харах юм. Үүнийг ихэвчлэн гэртээ хүүхдээ хардаг ээжүүд хийдэг байна. Ингэхдээ тухайн хүүхдийг өөрийн гэртээ байрлуулж, хооллож, хуурайлж, тоглож яг л ээж шиг нь асардаг аж.
- Тус үйлчилгээний нэг цагийн хөлс 3-5
- Нэг өдрийн хөлс 24-40 мянган төгрөг
Ингэснээр нэг сарын төлбөр дунджаар 530- 880, бүтэн жилээр тооцож үзвэл 6.3-10.5 сая төгрөг болж байна.
Бид гэрээрээ хүүхэд хардаг иргэнтэй ярилцсан юм.
-Сайн байна уу. Хүүхэд харах үйлчилгээг яагаад үзүүлэх болов. Тус ажлыг хэр удаан хийж байна?
-Сайн. Би цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй. Бага насны хүүхэдтэй учир гэртээ суудаг юм. Тиймээс хүүхдээ харахын хажуугаар айлын хүүхэд асрах үйлчилгээ үзүүлж байна. Тус үйлчилгээг эрхлээд таван сар болж байна. Хүүхэд маань удахгүй нэг ой хүрнэ. Таван сартай байхаас нь эхлэн айлын хүүхэд гэртээ байрлуулж асарч эхэлсэн юм.
-Хүүхэд асрах нэг өдрийн хөлс хэд вэ. Үүнд хоолны мөнгө ордог уу?
-Нэг цагийн хөлс таван мянган төгрөг. Өдөрт дунджаар 40 мянган төгрөг гэсэн үг. Манайд ихэвчлэн нэмэлт сүү уудаг, бор хоолонд саяхнаас орсон багачууд бий. Тиймээс хоолны мөнгө шаардлагагүй байдаг.
-Одоогоор хэдэн хүүхэд гэртээ асарч байна вэ. Бэрхшээл тулгардаг уу?
-Одоогоор гэртээ айлын гурван хүүхэд байрлуулан асарч байна. Хүүхдүүд ихэвчлэн хоорондоо тоглож өдрийг өнгөрүүлдэг. Тийм учраас бэрхшээл гэх зүйл одоогоор байхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо намар болоод ажилтай эцэг эхчүүдийн шүдний өвчин өнгөрсөн жилийнхээс ч ихсэх нь дээ
Хөөрхий минь хүүхэд өсгөхөд бэрх нийгэм шүү
Цэцэрлэгт орох болоогүй хүүхдээ өдөр өнжүүлхэд өгч байгаа хүмүүс яааг дүндээ дүн амьдардийшдээ. Ц�##�ин нь дунджаар 1200000, өндөр өнжүүлэх 450000, тог ус цахилгаан 120000, ипотекдээ 500000, ингээд хоолоо хасч идээд амьдарна даа хэцүү2
Зовлон шүү
Чанга шүү бас л чармайлгана даа