НИЙГЭМНийгэм мэдээ

Олон улсын Монгол судлалын холбооны С.Чулуунтай холбоотой шившиг дууссангүй

С.Чулууны хэрэг нийгэмд асуудал үүсгэж, олон улсад улсынхаа нэрийг шавартай хутгасан явдал байв. Эргэн сануулахад түүнийг бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэн, хүний хийсэн бүтээлийг өөрийнх мэтээр мэдээлсэн зэрэг асуудалд холбож, залилж, мэхэлж, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хуулбарласан хэргийг үйлдсэн нь тогтоогдсон хэмээн Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Кристофер П.Этвүд албан тайлбар мэдээлэл гаргахдаа дурдсан юм.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тус холбооны хурал болж, нэрт судлаач Этвүд уг асуудлаар дуугарсныхаа хариуд холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Харин түүний оронд Хойд Жиоржиагийн их сургуулийн төв евразийн судлаач, профессор Тимоти Мэйг сонгосон байна.

Гэвч Тимотигийн хувьд Этвүдийг бусармаг явдал, асуудлыг шулуухан илэрхийлснийх нь төлөө албан тушаалаас нь чөлөөлсөн явдал нь шударга бус хэмээн үзэж, дэд ерөнхийлөгч болохоос татгалзжээ. Тимоти дэд ерөнхийлөгчийн суудлаас яагаад татгалзсан талаараа ийн тайлбарласан юм.

Тэрбээр "Хүндэт Монгол судлаач эрдэмтэд ээ,

Саяхан болж өнгөрсөн Олон улсын Монгол судлалын холбооны үйл явдал төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэлээ. Хэдхэн хоногийн өмнө Хойд Америк тив төдийгүй дэлхийн бөмбөрцгийн баруyн бүслүүрийн тэргүүлэх Монгол судлаач нэрт эрдэмтэн, Пенсилваны Их Сургуулийн профессор Кристофер Этвүүд Олон улсын Монгол судлалын холбооны нэр хүнд, академик ёс зүйн талаар нээлттэй захидал бичсэн.

Энэхүү захидалд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөн. Яг ямар асуудал цаанаа үүссэн тухай мэдэхгүй учраас би С.Чулуун гэдэг хувь хүний зан авир, ажилтай холбоотой дүгнэлт хийхгүй.

Гэхдээ Профессор Этвүүдийг Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгасныг сонсоод багагүй цочирдлоо. Би профессор Этвүүдийг 30 жилийн өмнөөс мэдэх билээ. Энэ хүн хэр баргийн зүйлд бухимддаггүй бөгөөд маш том асуудал үүссэн учраас тэрхүү захидлыг бичиж мэдэгдэл гаргажээ. Ийм учраас профессорын хөндсөн асуудлыг бид маш нухацтай авч үзэх ёстой болохоос бус албан тушаалыг нь булаан авч залхаан цээрлүүлэх ёсгүй.

Түүний бичсэн асуудлыг өмнө нь олон хүн хөндөж байжээ. Эдгээр хүмүүсийн ярьж бичиж байгаа асуудал үнэн бол миний санааг ихэд зовоож байна. Асуудлаа нээлттэй ярилцаад шийдэхийн оронд Олон улсын Монгол судлалын холбоо өш хонзон авч буй мэт захидал бичсэн профессор Этвүүдийг албан тушаалаас нь зайлуулжээ.

Холбооны гишүүд, манлай эрдэмтдийнхээ саналыг сонсож, үүсээд байгаа асуудалд нухацтай хандахыг хүсэхгүй байгаа албан байгууллагын цаана маш ноцтой зүйл байна гэсэн үг. Холбоо ёс зүйн асуудлыг хөсөр хаяж, академик нэр төртэй холбоотой асуудлыг ёс зүйн хороо байгуулж хэлэлцүүлэхээс татгалзаж байгаа бол энэ байгууллага өөрөө эрдмийн ёс зүй, шудрага бус, эрх чөлөөгүй болсныг харуулж байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд монгол судлаач эрдэмтэд аажуухан боловч тасралтгүйгээр хоорондоо хуваагдаж, талцан фракц болж задарч буйг анзаарсан. Ийм нөхцөл байдал залуу эрдэмтэд, оюутнуудад хамгийн хорон тусдаг. Эрдэмтэн судлаачдын дунд академик маргаан мэтгэлцээн, бие биетэйгээ зөрөлдөх зүйлс байх ёстой. Гэхдээ Монголд болж буй үйл явдал үүнээс тэс өөр бөгөөд холбооны чадамжийг үгүй хийж байна.

Олон улсын Монгол судлалын холбооны сая болж өнгөрсөн хурлаас (би өөрөө оролцож чадаагүй) намайг холбооны есөн дэд ерөнхийлөгчийн нэгээр сонгосон тухай би өчигдөр мэдлээ. Дээр дурдсан шалтгааны улмаас би энэхүү албан тушаалаас татгалзах ёстой. Ингэснээр би хэсэг хүнтэй нөхөрлөл ба мэргэжлийн харилцаандаа сэв суулгахыг мэдэж байна. Гэхдээ би дотоод асуудлаа нээлттэй, шударгаар шийдэхийн хүсдэггүй, ёс зүйгээ хөсөр хаясан, асуудал дэвшүүлж, шүүмжлэл гаргасан гишүүдээ холбооноос хөөж цэвэрлэдэг, ямар ч эрдмийн эрх чөлөөгүй байгууллагын нэг хэсэг байж чадахгүй.

Энэ бүхнийг огоорч байгаа юм бол эрдэмтэн мэргэд гэж дуудуулах ямар утга байгаа юм бэ. Эрдмийн үнэ цэн юу болж үлдэх юм бэ" хэмээн албан тайлбар гаргажээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ чулуун гэх нөхөрт хатуу хариуцлага тооцоочээ. Чингис хааны музейн захирлын ажлаас ч чөлөөлөх хэрэгтэй. Мөн эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй

бат
бат
Reply to  Зочин

маш з�##�ьхай муу хүн

malnuud
malnuud
Reply to  Зочин

Хятадруу түүхийн үнэт өвийг гаргачихаад нам гүм болгож байсан нь эцэг эхийнх нь өмнө шууд духанд нь зоох ёстой хятад бол гэр бүлээр нь шаана дөө

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хариуцлага гэж яг яахын

Зочин
Зочин

ДэлхиД гайгүй нэр хүндтэй үлдээд бсан Мнгол судл�##�ын холбоог ийнхүү тарааж бгаа нь нэн уршигтай да. Дэлхийд онцгой үнлэгддэг Этика -ёс зүй гэгчийг уландаа гишгиж’ луйвар…хулгай’ хүчирхлл’ .. муйхар агаад болхи Мнгол аргаараа дотооддоо явна уу гэхээс гадаадад үзэн ядагдна гэдгээ ч мэддэггүй ийм эрдмтд гэх хүн- сүгнүүд бх гэж.

Наранбаатар
Наранбаатар

Сайхан эрдэмтэн мэргэдээ Улсынхаа үүх түүхтэй холбоотой ажлуудад томилох хэрэгтэй. Энэ хүний т�##�аар эд өлгийн зүйлсийг зарж үрсэн гэх мэт бусармаг явдлуудын т�##�аар зөндөө сонсож байлаа арга хэмжээ авах хэрэгтэй.

Энхболд
Энхболд

Энэ Чулууны б�##�аг ганц Монголоор минь дуусахгүйнээ эх орныхоо түүхийн үнэт өвийг Хятадад зарчихдаг хулгайч хүний бүтээл хулгайлах ч энүүхэнд биз

Зочин
Зочин

Монгол л юм чинь хуйв�##�даан шударга бус явд�##� гаргана даа

Зочи
Зочи

Чулуун гэдэг з�##�уу ичих ч үгүй яаж азадёмич боосон гэхээр Женко Баттулгаар хүчээр дэмжүүлж байгаад л их бага чуулганаас гарч ирээд академич болсон!

зочин
зочин

Чулуун эрдэмтэн биш бөх хүн
хулгайч
архичин

хүүрийг
шоронд хий
шонд дүүжил

Зочин
Зочин
Reply to  зочин

Арай хатуу юм бишүү.Бат�##�гаатай юм болов уу?

Зочин
Зочин

Энэ Чулуун гэж сүргээс өөр хүн байдгүй юм уу, Эрдэмтэд нь хааччихсын

Бат
Бат

Төр барьж байгаа. Хог шаарууд доод �##�бандаа дугуйгаа олж тавих юм аа . Дэлхийн шившиг

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

энэ нэг хөлдүү төмс шиг гар байна монголын гэх юу байна болж өгвөл хусчих санаатай эргүү гар байна

Зочин
Зочин

Монгол судл�##�ын холбооны ЕНБ дарга нь угийн худ�##�ч хулгайч дээрэмчин байх ёстой. Тэгэхгүй монгол гэсэн үг утгаа �##�даж гадныхан цэл хөхөрч мэл гайхна. Typical Mongolians.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Та наргиа хийгээд байгаа юмаа даа.Хүний нэр хүндэд хамаагүй хандаж болохгүй биздээ.Проф.Этвуд худлаа юм бичихгүй л байх�##�даа.

бат
бат
Reply to  Зочин

тийм

Зочи
Зочи

Академийн дээд хэсэг үнэхээр ялзарсан! Энэ тухай хөөрхий Ш.Бира гуай монгол тв- ээр бурхан болохоосоо өмнө ярьсан даа!

Eej
Eej

Mgl maan iimerhuu Chuluun mtees bolj tuuhgui bolj bg shuu. Bs hamag ongotei oodteig gadagsh n gargasan ge bizdee

mgl
mgl

энэ Монголын дайсныг яагаад арга хэмжээ авч шоронд хийхгүй бн хэн хайца�##�аад бгам бэ

Зочин
Зочин

Gadniixantai uulzaxaar mongoliig xyatadiin neg xeseg gesen oilgolttoi xymyys ix baidag bolson baina lee shuu. Ene turd ajillaj baisan, turiin bodlogiin xesgiig barij baisan iimerxyy xymyysiin uildeltei ix xolbootoi baix shuu. Mongoliin erdemted gex xymyys xetsuu xetsuu. Ugaasaa mongolchuud uuruu yas suuj buteedeg xundee durgui, mangar teneg geed nerlechixsen baidag.

Зочин
Зочин

Ийм л соёлтой Соёлын сайдтай байж дээ, Бид...

Altai
Altai

Монголын-ХОЛБООДУУД бараг л ийм дэ. Ёс суртахууны хувьд илжирсэн л дэ. Чулуунаа �######�УУЛААЧ ЭЭ . Ийм ёс зүйгүй эрдэмтэн гэж элий нь байхав дэ ХҮРЭЛСҮХ гуай минь дэ. Та огцрохоор юм болжээ байгаа юм биш үү таавчигнаас илүү юм болжээ байна да

Altai
Altai

Чулуунаа огцруулах болжээ

Зочин
Зочин

Сонгуулийн хурлын асуудлыг Холбооны ерөнхийлөгч хариуцаж шийдвэр гаргаж, тогтоолд гарын үсэг зурна. НБД хүн чөлөөлөх эрх байхгүй шүү дээ. Их хур�##� хийгээд гишүүд сонгуулиар шийдсэн байхад нэг хүн рүү хандсан харагдаж байна. Сонгуульд нэр дэвшүүлсэн хүнээс зөвшөөрлийг асуугаад цахимаар оруулаад танилцуулсан бол

Ззочиночин
Ззочиночин

Хуулийн хүрээнд ийм хүнд яагаад арга хэмжээ авахгүй байгааг ш�##�гах хэрэгтэй олон улсад хүнд байд�##�д хүмүүсийг оролцуулах нь муухай асууд�##�

Altai
Altai

Чулуунаа �######�уул аа чээ

Altai
Altai

Хэлэх гэсэн үгийг олж дардаг хөгийн сайт шүү.

Сүх
Сүх

Энэ гөлийсөн юм үргэлж улсын эрх ашгийн эсрэг явж тэнэглэл мангуур�##� хийх юмаа

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Энэ хүний мөн чанар ул�####�а ч, гадны нэр нөлөөтэй эрдэмтдийн дунд ч хог болжбуй нь тодорхой юм бн. Ёс зүйтэй, мэдлэгтэй сайхан эрдэмтдээ үүний оронд томилооч, эх орныхоо, эрдэмтдиынхээ нэриыг ядаж бодооч!!!

Зочин
Зочин

Энэ муу хулгайч их том артай хулгайч дахиад ч хулгайлна.

Зочин
Зочин

Монгол судл�##�ыг маш сайн хөгжүүлэхэд юу саад болж байгааг эхлээд нягт нямбай хэлэлцэх хэрэгтэй. 9 дэд ерөнхийлөгчтэй байхыг бодоход том байгууллага юм. Хамгийн гол нь гуйвуулга дайвуулгагүй үнэн бодит дүгнэлт гаргаж олон улсад Монголын түүхийг бодит үнэнээр нь гарган үлдээх нь зөв байх. Ганц хоёр хүний дэд ерөнхийлөгч болох болохгүй эсэх нь цаг зуурын асууд�##� байх. Хэлэлцээд буруу зөрүү зүйлийг засч з�##�руулах хэрэгтэй. Гол нь эрдэмтэд нэг нэгэндээ атаархлаар хандаж болохгүй. Суд�##�ж дуусашгүй төрт ёсны арвин түүхтэй, дэлхийн т�##� хэсэгт түүх нь түгсэн төрт ёстой судлагдахуун ихтэй Монгол улс гэдгийг мартах учиргүй.

Зочин
Зочин

Бүх зүйлд улс төр ороод ирэхээр л бузартаж байгаа юм даа. Юмыг явах ёстой жам ёсоор нь явуулахгүй болохоор ингээд л унадаг. Монгол судл�##� "баяртай"
болж байгаа нь энэ биз ээ.
3×3 сагсан бөмбөгтэй харьцуулмаар ч юм уу !

Зочин
Зочин

Акадeмич Чулууныг элдвээр бичиж харлуулах гэсэн хэсэг эрдэмтэд байдаг бололтой арчаагүй чад�##� муутай хүмүүсийн хийдэг ажил ийм байдаг

Зочин
Зочин

Бие биенээрээ бүү оролд. Эвтэй байя

Зочин
Зочин

Энэ б�##�ай нөхөртэй тооцоо бодох болоогүй юу

Иргэн Д.
Иргэн Д.

Харваас хулгайч, гөлгөр нөхөр бна доо

Хөгжихсөөн
Хөгжихсөөн

Манай улс төрчид хамтарсан а�##�зны шүлс болоо бизээ мэдлэг мэргэжилд нь

Зочин
Зочин

С.ЧулууныМэдлэг чадваргүй нь олон улсад,олон жилийн турш харагдан гологджээ

Зочин
Зочин

Энэ бол маш ёс зүйтэй эрүүл сэтгэхүй. Монголын нийгмийн с�##�бар болгонд шударга ёс �##�дагдаж хувийн сонирхол илт давамгайлах болсон нь эндээс харагдаж байна.Энэ эрдэмтэн ёс суртахуунгүй бүдүүлэг газар ажиллахаас татг�##�зах нь зүйн хэрэг.

Зочин
Зочин

Монгол судл�##�ын дээд удирдлагад монгол хүн байхыг үгүй болгож байгаа гаднынхны зөв гэж юу байсан Монголоор тоглож байгаа тэр ээтвүүд мээтвүүд бид нарт Чулуунаас илүү үнэтэй байх ёсгүй.Одоо бүүр улсын ерөнхийлөгч болно гэцгээхньлдээ.Бид ямар ч байсан Чулууны авч үлдэх ёстой.Бүх юман дээр гадаадынхнаар удирдуулан гэж байхгүй.Манайхан дотроосоо Чулууны эсрэг матери�##� бүрдүүлж өгчээ.Ээ муухай монголчуудаа Монголоо бүү бусниулаачээ.

Зочин
Зочин

Гадаадынхны үгэнд орж монгол доктороо гутаөх хэрэггүй ээ. Энэ хүн шийлмэг, зорьсондоо хүрдэг, хөдөлмөрч мундаг з�##�уу, харин төрд хэрэгтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button