Сурагчдын амрах хугацааг шинэчлэн баталлаа
ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа.
Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61.1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68.4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73.8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.
2023 оны долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.

Тодруулбал, сурагчид 2023-2024 оны хичээлийн жилд I улиралд 9 долоо хоног хичээллээд 11 дүгээр сарын 1-6-нд нэг долоо хоног, II улиралд 8 долоо хоног хичээллээд 1-9 дүгээр анги гурван долоо хоног, 10-12 дугаар анги хоёр долоо хоног амарна. III улиралд есөн долоо хоног хичээллэж бүх анги нэг долоо хоног амрах бол IV улиралд бага анги найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллээд амарна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шийдвэр гэж бодож байна
II Uliral ni hednees ehelhiin be
Галзуу солиотны орон болж дуусчээ. Энэ зураглалд авах юм алга. Он сараа зөв тавьж чадахгүй байж, юун зорилго...
1-р улирлын 7 хоногийн амралтыг 11-р сарын 1-6-нд гэж бичсэн мөртлөө хүснэгтэнд 6-наас 12-нд гэсэн байна аль нь зөв юм бол
зөв