СПОРТ

Т.Отгонжаргал зургаа хоногийн дотор тив, дэлхийгээс медаль хүртлээ

Зүүн Азийн наадамд түрүүлсэн “Мон Алтиус” сургуулийн тамирчин Тогтбаатарын Отгонжаргал Хорватын нийслэл Загребт болж буй жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 44 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн боллоо.

Т.Отгонжаргал Загребийн татамид Испанийн Ирене Гарсия Санчесийг, БНСУ-ын Мүн Гавин, Колумбийн Мануэла Креспо, Туркийн Бегумназ Догруйоль нарыг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын Кларис Рибейрод ялагдаж, мөнгөн медалийн болзол хангалаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button