Нийгэм мэдээ
Шарын гол руу сэлэх гэж ороод сураггүй болжээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шарын дэрсний гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төв/-т “Шар”-ын голд 3 хүн сэлэхээр ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн М /47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Шарын дэрсний гүүр” гэдэг газраас “Орхон голын салаа” гэдэг газар хүртэл завиар урсаж, голын эрэг дагуу морьтой болон явганаар 36 км-т 15:45 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулсан. 08.24-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.