СПОРТ

Э.Содномпилжээ дэлхийн аваргаас 3 дахь мөнгөн медалиа хүртлээ

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн аваргын гурав дахь мөнгөн медалиа авлаа.

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Энэ тэмцээнд 84 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномдилжээ мөнгөн медаль хүртлээ.

Түүний 107 кг-ын жинд 20 орны 24 тамирчин өрсөлдөж, Э.Содномпилжээ цээжнээс 247 кг-ыг өргөж, пара пауэрлифтингийн ДАШТ-ий гурав дахь медалиа авлаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button