Нийгмийн

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг нэмэх шаардлагатай байж магадгүй гэлээ

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл баасан гарагт (2023.08.25) мэдэгдэл хийхдээ хэт өндөр байгаа инфляцын түвшнийг бууруулахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай байж магадгүй гэжээ. Мөн тэрбээр ХНС-гийн ирэх уулзалтуудад шийдвэрээ болгоомжтойгоор гаргана хэмээсэн юм.

Тэрбээр “Jackson Hole Economic Policy Symposium” чуулганы үеэр үг хэлэхдээ “Бодлогын хүүг чангатгах уу, эсвэл тогтвортой барьж шинэ баримт үзүүлэлтүүдийг хүлээх үү гэдгээ анхааралтайгаар шийднэ. Инфляцыг 2 хувьд хүргэн буулгах нь ХНС-гийн ажил, ийм учраас бид зорилгодоо хүрнэ” гэж хэлсэн байна.

АНУ бодлогын хүүгээ 2022 оны гуравдугаар сараас хойш 5.25 нэгж хувиар өсгөсөн. Үүний үр дүнд өнгөрсөн зун 7 хувь хүртэл өсөөд байсан инфляц 3.3 хувь болж буурсан байна. Энэ хэмжээний бууралт нь баяртай мэдээ боловч инфляцыг байх ёстой 2 хувиас хэтэрхий өндөр хэвээр байна гэж Пауэлл хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-28 09:21

Дэлхий Супер эдийн засгийн ифляцийг төв банк нь ингэж тогтвортой хянаж удирдаж байхад манай монгол банк дэлхийн дундаж компианын сарын орлоготой дүйцэх мөнгийг 2% байтугай 2 оронтой тооноос доош оруулж чадахгүй бие даасан хараат бус бодлого барьж ч зүрхлэхгүй засгийн газрын бэлэн мөнгний машин шиг байх юум даа чааваас гэж

Холбоотой мэдээ

Back to top button