ОХУ Украины хойд болон төв бүсэд агаарын цохилт өгчээ

ОХУ ням гарагаас (2023.08.27) өнөөдөрт шилжих шөнө Украины хойд болон төв бүсэд агаарын цохилт өгсөн талаар албаны хүмүүс мэдээлжээ. Украины зэвсэгт хүчин нийт 8 ширхэг агаарын бай илрүүлж үүнээс дөрвөн пуужинг нь устгасан гэж байна.
Цохилтод өртсөн Киев мужийн дарга Руслан Кравченко хэлснээр буудаж устгасан пуужингийн сэг унасны улмаас хоёр хүн шархдаж, 10 барилгад гэмтэл учирсан аж. Тэрбээр мэдэгдэлдээ “Агаарын довтолгооноос хамгаалах хүчний мэргэжлийн үйл ажиллагааны ачид чухал дэд бүтэц болон орон сууцанд пуужингийн шууд цохилт учраагүй” гэж хэлжээ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт (2023.08.27) Украинтай хиллэдэг Брянск, Курск мужид хоёр дрон устгасан гэж мэдэгджээ. Тус яам албан ёсны Телеграм хуудас дээрээ “Киевийн засаглал 8-р сарын 27-ны шөнө болон өглөө дрон ашиглан ОХУ-д террорист халдлага үйлдэхээр дахин оролдсон” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.