ДЭЛХИЙ

Пригожины үхэл: Вагнер бүлэгт юу тохиолдох вэ

Өнгөрсөн лхагва гарагт (2023.08.23) осолдсон онгоцонд сууж явсан хүний нэг нь Евгений Пригожин байсан гэдгийг Оросын шинжээчид генетикийн шинжилгээ явуулсны эцэст баталсан билээ. Тэгвэл удирдагч нь нас барсан Вагнер бүлэгт одоо юу тохиолдох вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Уг асуудлын талаар Атлантын Зөвлөлийн Африкийн төвийн захирал Рама Йаде “CBS News” агентлагтай ярилцсан байна. Тэрбээр "Түүний гаргасан бослогын дараа Вагнерын Африк дахь ирээдүй, гол ажиллагаа нь юу байх вэ гэсэн асуулт гарч ирсэн. Тухайн үед бүлгийг татан буулгах, Оросын төрд харьяалалтай болох, эсвэл шинэ удирдагч томилох гэсэн гурван сонголт байсан. Пригожин нас барснаар ОХУ-ын төр ирээдүйн болзошгүй аюулаас ангижирснаас өөр зүйл байхгүй. Оросууд Африк дахь Вагнерын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх хүсэлтэй” гэж хэлжээ.

Мөн Ланкастерийн их сургуулийн олон улсын улс төр судлалын профессор Амаленду Мисра “Кремльд бохир ажлыг нь үр дүнтэй хийж чадах байгууллага хэрэгтэй” гэж хэлсэн байна. Харин АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, дайны судалгааны хүрээлэн болох “Study of War” Пригожингүйгээр Вагнер бүлэг цэргийн компани байхаа болино гэж үзэж байгаа аж. Одоогийн байдлаар шинжээчид болон судалгааны фирмүүдийн дүгнэлтүүд ийнхүү зөрүүтэй байгаа юм.

Эх сурвалж: CBS News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button