Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: Стратегийн ач холбогдол бүхий суурин газрыг чөлөөлсөн

Украины арми зургаадугаар сарын эхээр сөрөг довтолгоогоо эхлүүлсэн билээ. Сүүлийн үед сөрөг довтолгооны хурд удаашраад байсан бөгөөд удаан хүлээлгэсний эцэст Украины зэвсэгт хүчин дахин нэг суурин газрыг чөлөөлсөн байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны дэд сайд Ханна Маляр даваа гарагт (2023.08.28) “Роботинег чөлөөллөө” гэж мэдэгджээ. Роботинен байлдаанд оролцсон командлагч Украины арми Оросын бэхлэлтийн хамгийн хэцүү шугамыг өмнөд фронтод давсан гэж үзэж буйгаа хэлсэн байна. Одоо сөрөг довтолгооны эрчим нэмэгдэж, цэргүүд илүү хурдан урагшилна гэж бодож буйгаа тус командлагч нэмж хэлжээ.

Роботине суурин нь Запорожье мужийн Орихив хотоос урагш 10 км зайд оршдог. Орихив хот нь ОХУ-ын эзэмшилд буй төмөр замын чухал дэд бүтэц агуулдаг Токмак хот руу шууд явдаг замтай аж. Сөрөг довтолгоо өмнөд фронтод ахицтай байгаа ч зүүн фронтод тооцоолж байснаас удаан явагдаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button