Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампыг шүүх хурал 2024 оны гуравдугаар сард болно

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2020 оны сонгуулийн үр дүнг өөрчлөх гэсэн хэргээр 2024 оны гуравдугаар сард шүүх болсон байна. Колумб дүүргийн шүүгч Таня Чуткан даваа гарагт (2023.08.28) шүүх хурлын товыг гуравдугаар сарын 4-нд болгон шийдвэрлэж зарлажээ.

Гуравдугаар сарын 4-ны өдөр нь Бүгд Найрамдах намын хувьд чухал ач холбогдолтой “Супер Мягмар гараг” гэгддэг өдрийн өмнө юм. “Супер Мягмар гараг”-аар АНУ-ын ихэнх мужуудад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс анхан шатны сонгуульд өрсөлддөг. Санал асуулгаас харвал Бүгд Найрамдах намын бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад Трамп их хэмжээгээр тэргүүлж байгаа юм.

Трампын эсрэг АНУ-ын Холбооны шүүх дөрвөн хэрэг үүсгэсэн. Шүүгч Чуткины гаргасан шийдвэр нь зөвхөн нэг хэргийн шүүх хурал тул дахиж гурван хэргээр шүүхийн өмнө зогсох хэрэгтэй болно гэсэн үг. Трамп 2024 оны арван нэгдүгээр сард Жо Байдентэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр кампанит ажлаа явуулж байгаа. Өөрийнх нь эсрэг хэрэг үүсгэсэн явдлыг Трамп кампанит ажилд нь саад болох зорилготой гэж үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button