Нийгмийн

Капитрон банк мэргэжлийн сургагч багш нартай болно

Капитрон банк ажилтнуудынхаа сургалт, хөгжилд  анхаарал хандуулан ажилладаг бөгөөд дотоод, гадаадын мэргэжлийн болон бусад чиглэлийн сургалтуудад хамруулж, хүний нөөцөө бэхжүүлэн, чадавхжуулдаг. Энэ дагуу Банк санхүүгийн академитай хамтран сургагч багшийн захиалгат сургалтыг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1 хүртэл танхимаар зохион байгуулж байна. Сургалтад Капитрон банкны хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн менежерүүд болон тус банкны сургагч багшаар бэлтгэгдэж буй газар, нэгжийн ажилтнууд хамрагдаж байгаа юм.

Уг сургалт нь Банк санхүүгийн академийн Монголын банк санхүүгийн салбарт нутагшуулан хэрэгжүүлсээр байгаа АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн нэг хэсэг юм. 

Сургалтын хөтөлбөр нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн сургалтаа шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахад зааж сургадаг давуу талтай.

Төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, өөртөө болон банкны хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусад банкирууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-29 16:36

Ишдоржийн аваар хийсэн мэдээг авчихжээ, Сумьяа базарын аваарийг бүр сох дараад байгаам, манай цагдаа ч дээ, дарга нарын торгон цэрэг л юм доо !

Холбоотой мэдээ

Back to top button