Гадаад мэдээДЭЛХИЙ

Ватиканы хэвлэл: Папын айлчлалтай холбогдуулан Монголын талаар мэдэх ёстой 5 зүйл

“Catholic News Ageny” сайт “Пап лам Францис айлчлалдаа бэлтгэх зуур Монголын талаар мэдэх ёстой 5 зүйл” гэсэн нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Монгол бол БНХАУ, ОХУ гэсэн хоёр хүчирхэг хөршийнхөө дунд хавчуулагдсан, далайд гарцгүй хэр нь дэлхийн хамгийн том улсуудын нэг юм. Тус улс дэлхийн хамгийн бага Христийн шашинтай орнуудын нэг. Гэсэн хэдий ч Монгол дахь сүсэгтнүүд Ромын Пап лам Францисын 8-р сарын 31-ээс 9-р сарын 9-нд хийх айлчлалын талаар сэтгэл өндөр байгаа юм. Пап ламын түүхэн аяллын өмнө Монголын талаар мэдэх цөөн хэдэн баримтыг энд дурдав.

  1. Монголд хэдхэн мянган Христэд итгэгч бий

Монголд 1300 гаруй Католик итгэгчид бий. Энэ нь тус улсын 3.3 сая хүн амын 1 хувьд ч хүрэхгүй тоо. Хэдийгээр итгэгчдийн тоо бага боловч 1990-ээд оны эхээр тус улсад Монгол католик шашинтнууд бараг байгаагүй билээ. Энэ нь 1920-иод оноос 1990 он хүртэл үргэлжилсэн Төвөдийн буддизмын сүсэгтнүүдийг олон тоогоор хэлмэгдүүлж, шашны бүх хэлбэрийг дарласан коммунист дэглэмтэй холбоотой.

Номлогчид коммунист дэглэм унасны дараа Монголд католик шашныг эхнээс нь сэргээн босгох ажлыг эхлүүлсэн юм. Мөн Ватикан тус улстай 1992 онд дипломат харилцаагаа сэргээжээ. 2003 онд Пэтр, Паулын сүм баригдаж, харин 2016 онд анхны Монгол номлогч сүмд томилогдсон байна.

Хүн ам цөөтэй ч Монголд христийн шашныг 7-оос 8-р зууны үед Несторианчууд анх нэвтрүүлж байсан түүхтэй. Мөн Католик шашны францискан урсгалтай номлогчид 13-р зууны үед монголчуудад сургаал номлодог байжээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны баримтаас харвал Монгол иргэдийн талаас дээш хувь нь Буддын шашинтай, мусульманчууд 3.2%, бөө мөргөлийн шашинтнууд 2.5%, христийн шашинтнууд 1.3 хувийг эзэлдэг. Харин хүн амын 40 орчим хувь нь ямар ч шашин шүтдэггүй аж. Монгол дахь католик шашинтнуудыг  49 настай кардинал Жоржио Маренго удирддаг. Түүнийг 2022 оны наймдугаар сард Пап лам томилсон.

  • Ер нь тийм ч олон хүн байдаггүй: Монгол бол дэлхийн хүн амын нягтаршил хамгийн багатай улс

Гурван сая хүн их юм шиг санагдаж болох ч Монгол шиг өргөн уудам улсын хувьд тийм биш. Нэг хавтгай дөрвөлжин километрт хоёрхон хүн байдаг учир дэлхийн хэмжээнд хамгийн хоосон орон юм. Монгол орны өргөн уудам газар нутагт үхэр бэлчиж, нүүдэлчин ард түмэн нь бие биеэсээ алс хол амьдардаг. Нийслэл Улаанбаатарт нь тус улсын хүн амын тал орчим хувь нь амьдардаг, 1.6 сая гаруй хүн амтай харьцангуй том, нягт хот юм.

  • 9-р сард цагт Улаанбаатарын цаг агаар ерөнхийдөө таатай байдаг ч Монгол улс эрс тэс уур амьсгалтай гэдгээрээ алдартай

Өндөрлөг бүсэд байрладаг Улаанбаатар хотод 9-р сарын дундаж өндөр температур цельсийн 2-оос 19 градус байдаг. Гэхдээ Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Тус улсын цаг уур салхитай, хүйтэн, хуурай, хувирамтгай байдаг. Жил ирэх тусам цаг уурын өөрчлөлтөөс болж илүү эрс тэрс болж буй уур амьсгал нь нягтаршил ихтэй нийслэл рүү хүмүүсийг шилжин суурьшихад хүргэж байгаа юм.

  • Монгол Улс ихэнх үзүүлэлтийн хувьд тааруухан байгаа

Монгол иргэдийн дийлэнх нь нүүдэлчин амьдралтай. Малчны мэргэжил жил ирэх тусам илүү хүндрэлтэй болж иржээ. Энэ нь зарим талаараа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм. Мөн ноолуур гаргаж авахаар ямаа үржүүлэх нь ихэссэний улмаас бэлчээрийн талбай эвдэгдсэнээс болсон байна.

Нийслэлийн хүн амын даац ихсэж, үүнтэй зэрэгцэн бохирдол нэмэгдсэн бэрхшээлүүдээс болж ядуурал, архины зүй бус хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл ихэсжээ. Заримдаа Монголд Христийн шашинтнуудыг хардаж, сэжигтэй хүмүүс мэт үздэг. Хятадаас ирж буй хүмүүсийг ад үзэх гэх мэт иргэд дунд нь гаднынханд зэвүүрхэж, ялгаварлах үзэл дэлгэрч байгаа асуудалтай Монгол Улс тэмцэж ирсэн.

  • Пап ламын айлчлалын хуваарийг аль хэдийн гаргасан

Ромын пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Их Хурлын даргатай товч уулзан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхах юм. Тэрбээр мөн номлогч, итгэгчидтэй хэлэлцэж, мал аж ахуйн ажилчидтай уулзана.

Эх сурвалж: Catholic News Agency

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
8 сар 29, 2023 14:45

М�##� аж ахуйн ажилчид бишээ зүгээр л м�##�чид гээд орчуулчих л даа!

Уранаа
Уранаа
8 сар 29, 2023 15:51

Оюун-Эрдэнэ пастор хамба ламаа авчрав

Зочин
Зочин
8 сар 29, 2023 16:10

Оюук ч нээрээ христчин болж явсым гэсэн билүү ? Оюун санааны гуйланчлэл юм даа, гэхдээ яах вэ,дэлхи йн хамгийн дээд эрэмбийн соёл иргэншлийг дагуулан бүтээсэн шашиныг дагасан нь нэг их буруу биш л дээ ! Тэртэй тэргүй л орчин үед шашинд мухраар мунхаглан шүтэх хүн байхгүй болж, билэг тэмдгийн төдий хүндэт гэх хандлагатай болж байгаа юм чинь !

Зочин
Зочин
8 сар 29, 2023 22:37

Ebi muunchin, Gonchigoo hristchin 2 iin ali n turuulj ochih bol?

Холбоотой мэдээ

Back to top button