“Бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” хэмээн 17 настай хүүг хутгалж хөнөөжээ
“Бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаар бусдыг хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, 18 настай П.Б нь 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд тоглож байхдаа хэрэг үйлдсэн байна. Тэрбээр “нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаас үүдэн 17 настай Х.М-тэй маргалдаж улмаар хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон аж.
Тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс П.Б-г нээлттэй хорих ангид 12 жил хорих ял оноосныг хохирогчийн ар гэрийнхэн “хэт хөнгөдсөн” гэж үзэн давж заалдсан.
Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ.
П.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 18 настай, амьдралд дөнгөж хөл тавин алхахдаа өөрийн гэнэн томоогүй зан болон хариуцлагагүй байдлаасаа болоод Эрдэнэт хүний алтан амь насыг хохироож түүний ар гэр, төрөл төрөгсдөд нь нөхөж барашгүй гарз хохирол учруулсандаа маш их харамсаж, эмгэнэж гэмшиж байна. Түрхэн зуурын уур бухимдлаа барьж чадалгүй ийм аймшигтай зүйл болно гэдгийг ойлгож ухаарч чадаагүйдээ чин сэтгэлээсээ гэмшиж уучлал хүсэж байна” хэмээн мэдүүлсэн аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмт хэрэгтэнд гэнэн томоогүй гэдэг үг нэг л таарахгүй санагддаг юм.Бусдыг хайрлаж сураагүй, хар амиа хичээсэн адгуус шиг зангаас болсон гээд хэлж байх ёстой л доо.
Хөөе шүүхийнхээн наад ял чинь хөнгөдсөн байна. Хүний 17-хон настай хүүхдийг санаатай хутгалаад амь насыг хөнөөсөн хүнд 12-хон жилийн ял өгөөд байхдаа яахав дээ. Тэр ярагчинд 25 жилийн ял эсхүл бүх насаар нь хорих ял өгөөч дээ.
Хохирогч талынхан дээд шүүх рүү давж заалдаарай. Бүүр болохгүй олон улсын шүүхэд ханд. Ийм зэрлэг алуурчинд 12 жилийн ял хэт хөнгөдсөн байна. Энэ ярагчин бэлэн хутгатай явж байсан нь угаасаа хүн аль зорилнотой явсан байна гэж үзэх ёстой.
Hutga bariad busdiig uurandaa hutgalah ni genen tomoogui zan monu.
Новш.
nasaarn horih heregtei
Z generation
Өөрийг нь гэмтээгээд үзэхээр ойлгоно.
сагсуу сагуу хий хөөрүү тэнэг гарууд л ийм зүйл хийдэг юм жил нь бага л санагдаж байна
Монголчууд уучлаарай гэдэг үгийг ашиглаж сурах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд ихэнх хүн энэ үгийг сонсвол тайвширдаг өөр олон юм ярьдаггүй зогсдог. Үнэхээр хүнийг санаатай цохиогүй нь үнэн бол уучлаарай би санаандгүй цохичихлоо гэхэд л болно. Уураа барьж сурах хэрэгтэй. Харамсалтай байна.
Iim arai niigem bolchood bga shu uur uutsaara ch barij diilehgui ailiin shan huuhduudiig alj bdag shiitgelee uureh bolj de heden jil ch bsan