Шунхлай: Газар шийдэж өгвөл Хотын даргын захирамжаар ШТС-аа нүүлгэнэ

Туул болон Сэлбэ голын ай сав газар дахь барилга байгууламжийн улмаас Сэлбэ гол үерлэж, иргэдэд их хэмжээний хохирол учирсан билээ. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар Акуа Гарден, "S'Outlets" болон "Шунхлай" ШТС-ын барилгыг албадан буух захирамжийг гаргасан юм.
Тэгвэл эл захирамж гарснаас хойш хэдийн 11 хоног өнгөрчээ. Тэгвэл эл хугацаанд юу болж өнгөрсөн, Хотын мээрийн захирамж одоо ямар шатандаа яваа талаар судалсан юм.
Уг асуудлыг хариуцсан Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж буй. Түүнээс одоогийн нөхцөл байдлыг лавлахад "Хуулийн хүрээнд мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байна" хэмээсэн юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор холбогдох эх сурвалжуудаас лавлахад Акуа Гарден болон "S'Outlets" нарын зүгээс мэдээлэл өгөхөөс татгазлзав.
Харин "Шунхлай" ХХК-ийн зүгээс "Манай талаас тухайн хэсэгт барьсан ШТС-аа нүүлгэх шийдвэр гаргасан. Хотын зүгээс нүүлгэх газрын асуудлыг шийдэж өгөхөөр болсон. Тиймээс газар бэлэн болсон цагт шууд нүүх болно. Одоогоор хэзээ, хэрхэн нүүх хугацааг эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа. Нүүлгэлтийн зардлыг манай талаас 100 хувь гаргана" хэмээсэн билээ.
Эхний үерээр буюу долоодугаар сарын 5-ны өдөр Дунд, Сэлбэ гол үерлэж, тухайн гол дагуух орон сууцнуудын айл өрхүүд эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэсэг газарт улсын байцаагчийн дүгнэлтээр аж ахуйн нэгжүүд буруутай гэх шийдвэр гарсан бөгөөд "Аж ахуйн нэгжээс болж иргэд хохирсон тохиолдолд тухайн байгууллага бүхий л хариуцлагыг тооцох" нөхцөл байдал бий болсон хэмээв.
Тиймээс Хотын даргын захирамжийн дагуу "S'Outlets" болон Шунхлай ХХК нар харилцан тохиролцсон байх магадлалтай хэмээсэн юм. Акуа Гарден төслийн захирал А.Амарбаясгалан "Хотын дарга нөгөө хоёр байгууллагатай хэдийн тохирсон юм билээ. Бидний хувьд шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх болно" хэмээн хэвлэлийн хурлынхаа үеэр мэдээлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар шийдэж өгвөл нүүнэ ч гэх шиг. Битгий давраад байгаарай. Анх голын бургас хядаад зөөврийн ёонкос (емкость) түр тавьчихъя гээд уйлан дуугарч тавьснаа мартаа юу.
үер усны аюулаас ч ганцхан болоод байгаа зүйл биш ер хороолол дотор байгаа ШТС-уудыг бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй байна
Эдний шун�##�ыгээ
Хот дотор байгаа бүх ШТС бүгдийг нь нүүлгэхгүй бол НЭРЭГСЭН хойно нь хашиграна гэгч болвоо!!!!Энэ зуны үер нэгийг бодогдуулсан байх гэж найдаж байна!!!!!