Вагнер: Пригожиныг оршуулсан

Евгений Пригожиныг Санкт-Петербург хотноо оршуулсан хэмээн Вагнер бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Телеграм дээр гарсан тус мэдэгдлээс харвал Пригожиныг өссөн хотод нь нутаглуулж, оршуулгын ёслолыг хаалттай байдлаар явуулсан аж. Мөн түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүс Пороховсое оршуулгын газарт очих боломжтой гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Вагнер үүнээс илүү мэдээлэл өгөөгүй байна. Пригожины сууж явсан “Embraer Legacy 600” онгоцны ослын шалтгааныг одоо хүртэл албан ёсоор гаргаагүй байгаа. Кремль тус осолд буруутай гэсэн таамаглалыг үгүйсгэсэн. Өнгөрсөн зургаадугаар сард Вагнер бүлэг Москвагийн эсрэг бослого гаргасны дараа шинжээчид Пригожиныг үхсэн гэж үзэхэд болно хэмээн дүгнэлт хийсэн.
Тэдний гаргасан дүгнэлт хоёр сарын дараа биеллээ олж наймдугаар сарын 23-ны өдөр Пригожин, мөн түүний баруун гарын хүн болон Дмитри Уткин тэргүүтэй 10 хүн онгоцны ослоор нас барсан. Хэдийгээр Кремль тус осолтой огт холбоогүй гэж мэдэгдсэн ч онгоц гаднын нөлөөтэй сөнөсөн байх магадлал өндөр гэх дүгнэлтийг өөрчилшгүй юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр хүний нэр дээр тэтгэвэ ртээ гарна жүжиг
Ер нь Путинтай холбоотой хүмүүс хэрэг нь дуусахаар учир битүүлгээр гэнэт өнгөрдөг эсвэл �##�агддаг. Чечений дайнд оролцсон генер�##�ууд бүгд �##�агдсан эсвэл гэнэт нас барсан байдаг юм даа