Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд “хамгийн халуун” зун үргэлжилж байна

Япон зундаа хүчтэй халдаг билээ. Харин энэ зун олон япончуудын хувьд амьдралдаа үзэж байгаагүй халуун өдрүүд өнгөрсөн байна. Тэгвэл урьд өмнө нь тохиож байгаагүй халуун зун болсныг тус улсын цаг уурын алба тогтоосон аж.

Мягмар гарагт (2023.08.28) Японы Цаг уурын агентлаг мэдэгдэл хийхдээ энэ зун 1898 онд агаарын температурыг бүртгэж ирснээс хойш тохиосон хамгийн халуун өдрүүд өнгөрсөн гэжээ. Энэ рекордыг өмнө нь 2010 онд бүртгэж байсан юм. Токиогийн их сургуулийн профессор, Японы Цаг уурын агентлагийн ахлах ажилтан Хисаши Накамура “Энэ зун хэт халахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн” гэж хэлсэн байна.

Долоодугаар сарын сүүлээр Номхон далайгаас ирсэн өндөр даралттай агаарын урсгал Японы төв аралд агаарын температурыг нэмэгдэхэд хүргэжээ. Харин наймдугаар сард далайн хар шуурганууд Япон руу ойртохдоо дулаан агаарын массыг хамт авчирсан байна. Далайн гадаргуун температур урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр хэм хүрсэнтэй зэрэгцэн баруун зүгийн салхины урсгал харьцангуй өндөр бүсэд үлээсэн нь мөн халалтад нөлөөлжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button