НийгмийнНИЙГЭМ

Долоон утас хулгайлсан эмэгтэй өршөөгдөж, дөрвөн жилийн ял нь нэг болжээ

Олон удаагийн үйлдлээр бусдын гар утсыг хулгайлдаг эмэгтэй өршөөгдсөөр сүүлдээ ганцхан жилийн ял сонсжээ.

Тодруулбал, А.С гэх эмэгтэй боловсролтой ч, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүрэгт түр оршин суугчаар бүртгэлтэй байдаг аж. Тэрбээр дараах байршлуудаас иргэдийг гар утсыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

2022.09.24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрт “Iphone 11” гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.075.000 төгрөгийн,

2023.02.09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар сургууль дотор “Iphone-12 pro” загварын гар утсыг нууцаар авч 1.300.000 төгрөгийн,

“Iphone-12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2.200.000 төгрөгийн,

2022.11.23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хашаан дотор “Samsung А-32 5G” загварын гар утсыг хууль бусаар авч 400.000 төгрөгийн,

2022.05.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын хэсгээс “Iphone-11” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн,

2022.05.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын газраас “Iphone-11 рго” загварын гар утсыг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн,

2022.05.28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын В1 давхарт хүүхдийн тоглоомын төв дотроос “Samsung А-52” загварын гар утсыг хууль бусаар авч 651.700 төгрөгийн

тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.С-ийг үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 7 хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.21-нд нийт 4 жил 9 сарын хорих ял оногдуулжээ. Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулиар 4 жилийн хорих ялыг хасаж, үлдэх 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс А.С-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Hulgaich nariig tsagdaa n shuuh n davraachih yumaa!!!!!

зочин
зочин

Хулгайчийг даврааж бна даа.

Зочин
Зочин

хэрэг хийсэн бол яллах нь зөв. нүүрсний хулгайчдыг ч бас ялла

Холбоотой мэдээ

Back to top button