Кремль: Пригожиныг хөнөөсөн байж магадгүй

Вагнер бүлгийн дарга Евгений Пригожиныг оршуулах ёслол Санкт-Петербург хотноо мягмар гарагт (2023.08.29) болсон. Тус бүлэг албан ёсны Телеграм хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ Пригожиныг өссөн хотод нь нутаглуулж, оршуулгын ёслолыг хаалттай байдлаар явуулсан гэжээ.
Түүний сууж явсан “Embraer Legacy 600” онгоц юуны улмаас осолдсон нь тодорхойгүй байгаа. Тэгвэл лхагва гарагт (2023.08.30) Кремль мэдэгдэл хийхдээ тус онгоцыг санаатайгаар осолдуулсан байж болзошгүй гэсэн хувилбарыг авч үзэж байгаа хэмээсэн аж.
Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид онгоцны ослын мөрдөн байцаалтын талаар асуужээ. Сэтгүүлчдийн асуултад Песков “Ослын шалтгаан байж болох янз бүрийн хувилбаруудыг авч үзэж байгаа нь мэдээж. Бидний юу яриад байгааг ойлгож байгаа байх. Тухайлбал санаатайгаар хөнөөсөн байж магадгүй” гэж хариулсан байна.
Гэхдээ тэрбээр ослын шалтгааны албан ёсны дүгнэлт гараагүй байгаа гэдгийг нэмж хэлсэн юм. Албан ёсны дүгнэлт гарахаас өмнө бид одоо мэдэгдэж буй баримтуудаас таамаглал дэвшүүлж болно. Онгоц осол гарахаас 30 секундийн өмнө ямар нэгэн асуудалгүй нисэж явсан, дээрээс нь гэрчүүд ослын өмнө дэлбэрэлт сонссон гэж мэдүүлсэн.
Пентагон “Embraer Legacy 600” онгоц дотор нь үүссэн дэлбэрэлтээс болж сүйрсэн байх магадлалтай гэж дүгнэсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “ОХУ-д Путиний оролцоогүй болдог зүйл гэж ховор” хэмээсэн билээ. Эдгээр баримтуудаас харахад Пригожины үхэл гаднын нөлөөтэй байх магадлал хамгийн өндөр байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорвоо хэд хэдэн харгис хэрцгий, б�##�мад этгээдээр цөөрсөн л байна.
тэр мэдээж юу шүү дээ энэ бол устг�##� хамаагүй юм юманд оролцоод ирэхээр ийм зүйл болдог юм том гүрэнүүдийн хийж чаддаг ажил нь юм ш дээ