НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ

"Авлига хороолол"-ын шүүх хурал: 11 захиалагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ

Олон түмний нэрлэж заншсан "Авлига хороолол"-ын хоёр блок нь Туул болон Сэлбэ гол үерлэж, иргэдэд их хэмжээний хохирол учирсан билээ. Улмаар Хотын мээр Д.Сумъяабазар эл барилгуудыг албадан нураах захирамжийг гаргаад 12 хоног өнгөрлөө. Гэсэн хэдий ч "Акуа Гарден" төслийн захирал А.Амарбаясгалан хуулийн дагуу зөрчил байхгүй тул эцсээ хүртэл шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлнэ хэмээсэн юм.

"Маргаанд захиалагчдыг гуравдагчаар оролцуулахгүй"

“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай” 6399 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Б.Энхмаа, М.Оюун-Эрдэнэ, М.Амаржаргал, Б.Дэлгэрцэцэг, Б.Эрдэнэсайхан, С.Тэгш-Ерөөлт, Б.Батдорж, А.Алтаншагай, А.Солонго, Ө.Зоригт, Г.Түмэнбаярын өмгөөлөгч Б.Баяраа нарын гомдлоор өчигдөр /2023.08.30/ 13.00 цагт хэлэлцэхээр болсон билээ.

Тэгвэл шүүхээс дээрх иргэдийн гомдлыг хангалгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр барилгын ажилтай холбоотой маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан 11 захиалагчийн хүсэлт хэрэгсэхгүй гэсэн үг.

Ерөнхий сайд өөрийн биеэр уг асуудалд оролцов

Эл шүүх хурлыг болох үеэр Засгийн газар хуралдаж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс уг барилгын асуудалд оролцсон байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулж, шаардлагатай бол нураахыг үүрэг болгов. Засгийн газрын хуралдаанаар Акуа Гарден төслийн барилгыг яаралтай шийдвэрлэх үүргийг өгсөн юм.

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Хотын даргын захирамжийг танилцуулна

Хэдийгээр Хотын дарга барилгын хоёр блокийг нураах захирамжийг гаргасан хэдий ч барилгын ажил зогсохгүй байгаа билээ. Тиймээс олон нийт уг нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж буй.

Тэгвэл нийслэлийн удирдлагууд өнөөдөр 10.00 цагт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн III хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн I хороонд байрлах "S'Outlet" барилга, ХУД-ийн XV хороонд байрлах Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан буулгах нийслэлийн Засаг даргын  захирамжийг танилцуулахаар болжээ.  

Ташрамд дурдахад, тус хотхоны дөрвөн блокийг барьж буй бөгөөд хоёр нь 16-гаас дээш давхрын барилгын ажлаа үргэлжлүүлж буй. Мөн дулаан болон засварын ажлыг хийж байгаа билээ. 16-аас дээш давхар барилгын ажил эхлүүлэх болон түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга, хот байгуулалтын яамны мэдлийн хүрээний асуудал юм. Зөвхөн яамнаас шийдвэр гаргаад зогсохгүй, шийдвэрийг нь хуулийн хүрээнд шийдвэр гарснаар баталгааждаг тул эрх зүйн орчинд цаг алдсаны улмаас барилга ашиглалтад орох магадлал ч байгаа билээ.

Холбоотой бусад нийтлэлийг доорх линкэн дээр дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2023 09:18

Shuux, nogoon xugjliin shalguur taviagui zeel ugsun bank 2 bol arai denduu teneg baina. 2 bloke bish bugdiig ni nuraax yostoi. Xorlon suitgej dund goliin us, yerees xamgaalax xoid dalang nuraaj gol dotor barisan xoroolol baina lee sh dee. Tur zasag arai iim baij boloxgui shuu.

Холбоотой мэдээ

Back to top button