Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы ерөнхий сайд Фүкүшимагийн усыг цутгасан бүсээс загас идлээ

Япон Фүкүшимагийн цацраг идэвхт усыг Номхон далайд цутгаж эхэлсэн билээ. Ингэснээр Японд дотооддоо болон хиллэдэг улсуудад нь далайн бүтээгдэхүүний аюулгүй байдалд эргэлзэх асуудлууд гарах болсон юм. Тэгвэл Японы Ерөнхий сайд Фумио Кишида энэ эргэлзээг арилгахын тулд Фүкүшимагийн усыг цутгаж буй бүсээс барьсан загасыг идсэн байна.

Кишида лхагва гарагт (2023.08.30) улсынхаа гурван сайдтай хамт Токио дахь оффистоо сууж загас, наймаалж, сашими идэж “Аюулгүй бөгөөд амттай” гэж хэлжээ. Тэдний өмнө цугларсан сэтгүүлчдэд хандаж Кишида “Маш гоё амттай байна” гэж нэмж хэлсэн юм. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл иргэд дунд нь үүсээд байсан эргэлзээг намдаахын тулд даваа гарагт (2023.08.28) загас идэж буйгаа харуулжээ.

Фүкүшимагийн усыг цутгах ажлыг явуулж буй Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ойролцоох бүсүүдээс усны сорьц авч шинжлээд, аюултай цацраг илрээгүй гэж мэдээлсэн. Мөн Японы Загас агнуурын агентлаг Фүкүшимагаас барьсан загаснаас цацраг идэвхт тритигийн агууламж илрээгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: News Australia, Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭНЭ САВАНДАА ЗАГАС ТЭЖЭЭХ БАЙСАН ЮМ
ЭНЭ САВАНДАА ЗАГАС ТЭЖЭЭХ БАЙСАН ЮМ
2023-08-31 11:12

УГ ЭНЭ ЦЭВЭРШҮҮЛСЭН САВАНДАА ЗАГАС ТЭЖЭЭГЭЭД ТҮҮНИЙГЭЭ ИДСЭН БОЛ ИЛҮҮ ҮНЭМШИЛТЭЙ БАЙХ БАЙЛАА,ЖҮЖИГ Ч ЮМ УУ ХЭН МЭДЛЭЭ.

Зочин
Зочин
2023-09-01 08:18

Тэр усаа ЯАРАН САНДРАН асгахын оронд загас жараахай үржүүлээд түүүнийгээ идсэн бол үнэмших байлаа. Хэзээ хаанаас барьсан загасыг идэж байгааг бид яаж мэдэх билээ дээ.Шоу реклам заримдаа муу бараагаа сурт�##�чилах хэрэгсэл болдог.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-09-01 18:39

Харсан биш дээ

Зочин
Зочин
2023-09-02 03:10

Ер нь хэргэлсэн бохир усаа эргүүлж хэргэлж болхуудаа . Шууд нөлөөлөхгүй ч гэсэн хэдэн 10 жилийн дараа япончууд загас иддэг хүмүүс нэг нүдтэй урт богигно хөл гартай болчихлоо гэхэд нээх гайхах юмгүй л боллоо

Холбоотой мэдээ

Back to top button