УРЛАГ

Дрейкийн дуу "Битлз" хамтлагийн амжилтыг эвдлээ

Реппер Дрейкийн өнгөрсөн долоо хоногт цацсан “Money in the Grave” дуу Биллбоард чартын шилдэг 10 дууны долоодугаарт жагсчээ. Ингэснээр энэ нь түүний дэлхийн шилдэг 10 дууны байранд орж буй 35 дахь дуу болсон байна. Биллбоард чартын 61 жилийн түүхэнд 30-аас дээш дуу нь эхний 10 байр эзэлсэн тавхан уран бүтээлч байдаг бол Дрейк энэ амжилтаараа хоёр дугаар байранд орж ирж байгаа юм.

Түүний урд дуучин Мадонна 38 дуугаар тэргүүлдэг бол Английн домогт Битлз хамтлаг 34, Рианна 31, Майкл Жексон 30 дуу нь тус чартын эхний 10 байранд орж байсан байна.

Мөн Дрейк энэхүү “Money in the Grave” дуугаа Америкийн сагсан бөмбөгийн Торонто Репторс баг анх удаа NBA-ийн аварга болоход нь зориулж хийсэн дуу юм.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button