Нийгэм мэдээ

Оюутнууд автобусны картаа E-Mongolia-гаар захиалж, 44 удаа зорчдог болно

2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах, картын зорчилт 44 болж байгааг "Улаанбаатар Смарт Карт" ХХК-иас мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, оюутнууд автобусны картаа E-Mongolia системээр дамжуулан захиалах бөгөөд захиалга авах хугацааг удахгүй нээх юм байна.

Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард БШУЯ-наас мэдээлж байсан юм.

Энэ хичээлийн жилд их, дээд 65 дээд сургуульд 25,000 оюутан шинээр элсэн оржээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АТИРА
АТИРА

Гоё

АТИРА
АТИРА

Гоё ашигтай шийдвэр байна .Сэтгэл ханг�##�уун байна.

АТИРА
АТИРА

Гайхамшигтай

Back to top button