Нийгэм мэдээ

“Ирэх жилүүдэд Монголыг Европ тив даяар сурталчилна”

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр байгаль орчин, газар олголт-чөлөөлөлтөөс гадна аялал жуулчлалын асуудлаар ч мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан хийж хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулав.

2023 онд аялал жуулчлалын салбараас 600-800 сая ам.долларын орлого олсон гэж мэдээлсэн. Энэ нь 2.1-2.8 тэрбум төгрөг болох юм. Нэг жуулчин дунджаар 2000 орчим ам.долларын орлого оруулдаг.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн инфлүүсэрүүдийг урьж оролцуулсан “NUS SUMMIT” арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап лам Францисын айлчлал ч аялал жуулчлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Мөн “Нүүдэлчин наадам”-ыг онцлон дурдлаа.

Харин намар цагт жуулчдыг хэрхэн татах тал дээр бэлтгэж буй. Мөн ирэх жилүүдэд Европ тив рүү бодлогоо чиглүүлнэ, маркетинг хийнэ гэлээ.

Ташрамд дурдахад, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд 2023 онд БНСУ, Япон, БНХАУ-д тусгайлчлан сурталчилгаа хийжээ. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ манай сайтад өгсөн ярилцлагадаа “БНСУ-ын метронд хүртэл “Монголд ирээрэй” хэмээн сурталчилж байгаа” хэмээн дурдаж байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2023 12:58

600сая доллар олсын бол 3470 ханшаар 2 их наяд 82 тэрбум биш үү, 2.8 тэрбум нэг сая доллар ч хүрэхгүй.

Зөв мэдээлэл өг
Зөв мэдээлэл өг
12 сар 13, 2023 15:11

Ёстой нээрээ толгой муутай юм бол тоо битгий бодож байлдаа.

Холбоотой мэдээ

Back to top button