СПОРТ

Намрын нээлт "Нутгийн буян" группийн нэрэмжит барилдаанаар эхэлнэ

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 10-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх 7 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 3 сая төгрөг, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван азтан тодруулах юм байна.

Барилдах бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна.

Ташрамд дурдахад, энэ жилийн үндэсний их баяр наадмын үзүүр, түрүү бөх хоёулаа "Нутгийн буян" группийн тамирчид юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад бөхийнхөө бай шагналыг багасгаачээ. Хөрөнгө мөнгө нь хүний (бөхийн) хүн чанар ёс зүйг будаа болгодог эд шүү дээ гэж мөн ч их хэлэх юм даа. Шагнал нь бага байна гээд барилдахгүй нэг нь барилдахгүй л байна биз.

Ebe
Ebe

Galtar sevsnuud

Зочин
Зочин

Найр наадмаа болиоч ээ,намрын ажлаа хийгээч

Холбоотой мэдээ

Back to top button