Ким Жон Ун ОХУ-д айлчилж Владимир Путинтэй уулзана

БНАСАУ-ын удирдагч Кин Жон Ун энэ сард ОХУ-д айлчлан Владимир Путинтэй уулзах болсон байна. Орос сүүлийн үед Умардтай харилцаагаа ойртуулахаар ажиллаж байгаа. Тус уулзалтаар Хойд Солонгос Украины дайнд хэрэглэх зэвсгийг Москвад нийлүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байгаа юм.

“New York Times” уулзалтын талаар мэдээлэхдээ, Ким Пёньянаас хуягтай галт тэргээр аялан Владивосток хотод очиж Путинтэй уулзана гэжээ. Владивосток хотод хоёр удирдагчид уулзахдаа Умард Солонгос Москвагаас хиймэл дагуул, цөмийн хүчин чадалтай шумбагч онгоцны дэвшилтэт технологийг авах талаар ярилцах аж. Эдгээр орчин үеийн технологийн хариуд Хойд Солонгос ОХУ-д их бууны сум, танк эсэргүүцэх пуужин илгээх юм.
БНАСАУ болон ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад АНУ анхаарлаа хандуулж эхэлснээ мэдэгдсэн. Оросын Зэвсэгт хүчин Умард Солонгосын армитай хамтын сургуулилт хийх талаар ярилцаж байснаас төд удалгүй Ким Жон Ун ОХУ-д айлчлах болов.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.