СПОРТ

Намрын нээлт барилдаан энэ сарын 10-нд болно

Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2023 оны есдүгээр сарын 10-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 10.0 сая төгрөг, үзүүр бөх 7.0 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 3.0, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардана.

Мөн үзэгчдийн дундаас “гурван азтан” тодруулна” гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.

Барилдах бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button