“Админерал” ба “Нүүрсний хулгай”: Д.Амарбаясгалан хамгаалуулах тохироог хийсэн бол Ц.Чулуунзагдыг нэгжжээ
Энэ намрын улс төрийн халуун сэдэв “Нүүрсний сонсгол” гэсэн түлхүүр үгэнд зангидагдах төлөвтэй. Өвөл, хаврынх “Нүүрсний хулгай” байв. Энэ хүрээнд яг одоо ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын хэрэг шүүхэд шилжээд байна.
Харин нүүрс хулгайлж гэдэг шүгэлийг анх үлээсэн МАН-ын өнөө цагийн лидерүүд өөрсдөө уг асуудалд холбогдсон байж болзошгүй байгаа. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нарын хамтрал Тавантолгойн ордод түшиглэн барьж буй нүүрс баяжуулах шинэ үйлдвэр рүү чиглэдэг.
Наадмын өмнө Ц.Чулуунзагд, түүний ах нарын гэрт нэгжлэг хийжээ
Тэгвэл, наадмын өмнө Ц.Чулуунзагд, түүний ах Ц.Лхамжав нарын гэрт хуулийн байгууллагаас нэгжлэг хийсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, процесс ил тод мэдээлэгдэх үйл явц өрнөхөөр байсан ч Үндэсний их баяр наадам таарч, сарнисан гэх логикийг эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм.
Мөн наадмын амралтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөлд 10 хоног байрласан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан очсон, хамт байлцсан талаар өмнө нь мэдээлж байв. Үүгээр бол, Д.Амарбаясгалан дээрх асуудлаар хөврөх элдэв эрсдэлийн хүрээнд Ерөнхийлөгчтэй ярилцсан байх ч боломжтой харагдаж буй.
Харин нэгжлэгийн үеэр Ц.Чулуунзагдад хамаарах ноцтой баримт сэлт олдоогүй гэх.
Эх сурвалжуудаас тодруулахад, 25 сая орчим төгрөгийн асуудал гарч ирсэн. Энэ нь нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд цааш хөврөх бололцоо багатай сэжүүр гэгдэж байна.
Эргэн сануулахад: “Админерал” ХХК хэрхэн Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нартай холбогддог вэ
Товч мэдээлэл өгөхөд, “Админерал” ХХК өдгөө Тавантолгойн ордод (тодотговол Бортээгийн уурхай) түшиглэн хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй. Үйлдвэр одоо бараг ашиглалтад ороход бэлэн болсон байх ёстой. Энэ долдугаар сард ашиглалтад орно гэж ЭТТ ХК-иас мэдээлж байсан юм.
100 хувь өөрийн хөрөнгөөр нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл эхлүүлсэн “Админерал” ХХК өөрөө Ц.Чулуунзагдтай холбогддог.
Тус компани монгол, хятад, хонг конг нийлсэн гурван хөрөнгө оруулагчтай. Монгол талаас “Моновант” ХХК орж ирдэг. Харин энэ компанийн эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав. Тэрбээр Ц.Чулуунзагдын төрсөн ах юм.
Харин Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан хугацаанд ойр шадар байв. Түүний дор, нарийн бичгийн даргаар нь ажиллаж, МАН-ын бүх шатны сонгуулийн ажилд хамтран оролцсон намтартай. Мөн Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалан нар хоёул Говь-Алтай аймгийн гаралтай хүмүүс юм.
Ц.Чулуунзагдыг яллагдагчаар татсан уу
Дараагийн шинэ мэдээлэл гэвэл, Ц.Чулуунзагдыг яллагдагчаар татсан байж болзошгүй байгаа юм.
Хэд хэдэн эх сурвалж үүнийг бататгаж байгаа ч үгүйсгэх хэсэг ч бас байна.
Энэ талаар тодруулахаар Ц.Чулуунзагд руу залгахад “Message Rouming” үйлчилгээнд холбогджээ. Тэр “Viber” чатаа харсангүй.
“Админерал” ХХК ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авсан баримт
Өөрийн хөрөнгөөр нүүрс баяжуулах үйлдвэр барина гэдэг нэг хэрэг. Харин браигдаагүй үйлдвэрт зориулж 47 мянган тонн нүүрс авна гэдэг бас нэг өөр хэрэг юм.
Тодруулбал, бид анх ЭТТ ХК нь “Админерал” ХХК-ийн,
- Хятад талын хөрөнгө оруулагч болох "Quzhoushi Longyuan Trading" компанид нийт 173 рейсээр 20,291 тонн
- Хонг Конг талын хөрөнгө оруулагч болох "Rui Sheng Global Group" компанид нийт 234 рейсээр 26,448 тонн нүүрс худалдсаныг шүүж үзэн мэдээлсэн.
“Админерал” ХХК байгуулагдахаас өмнө дээрх хоёр компани ЭТТ ХК-иас нүүрс аваагүй байдаг.
Мөн түүнчлэн, ЭТТ ХК-ийн бизнес түншүүдийн жагсаалтыг харвал "Бортээгийн уурхайн гэрээт олборлогчид" гэсэн хэсэгт "Админерал" ХХК-ийг багтаасан яваа. Өөрөөр хэлбэл, “Админерал” нь Бортээгийн уурхайгаас нүүрс олборлодог ч гэсэн үг.
Үйлдвэр байгуулахын тулд туршилт судалгаа хийх хүрээнд нүүрс авч байсан гэхэд 47 мянган тонн гэдэг хэт өндөр дүн.
Үүнээс гадна Бортээгийн уурхайн яг гол хэсэгт, 351 мянга 507 га газар “Админерал” ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэх мэдээлэл бий. Энэ үйлдвэр баригдах газар нь гэж ойлгогддог. Зургадугаар сард ЭТТ ХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий инженер Ж.Төмөрсүх хэвлэлийн бага хурал хийхдээ энэ асуудлыг хөндсөн.
Тэрбээр Бортээгийн уурхайн хамгийн баялагтай, зүрхэн хэсэг бүхий газрыг ийн “Админерал” ХХК авч, дураараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ухна, ашгаа ЭТТ ХК-тай хуваалцана гэдэг аман яриатай болцгоосон гэх мэтээр яриад өнгөрснийг энд тэмдэглэж байна.
Нэмэлт мэдээлэл,
Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар Ц.Чулуунзагд, Ц.Ламжав нар тодорхой дүн бүхий хандив өгсөн нь мэдээлэгдсэн. Мөн Ц.Чулуунзагд хөшөө дурсгалын бүтээн байгуулалтын асуудалд холбогдсон ба эхэнд дурдсан 25 сая төгрөгийн сэжүүр нь ийш хөтөлж буй гэдэг ч мэдээлэл байна.
Ц.Чулуунзагд шалгагдсан нэр зүүж, Д.Амарбаясгалан зүгээр өнгөрөх үү
Энэ өвөл Засгийн газар БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирнэ. Түүгээрээ түлш үйлдвэрлээд Яармаг, Нисэх орчмын болон Налайх дүүрэг, Дархан-уул аймгийн иргэдийн хэрэглээнд нэвтрүүлнэ.
Харин алсдаа Монголдоо нүүрс баяжуулдаг үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь “Админерал”-ын төсөлд холбогдох өндөр магадлалтай хэрэг. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа өнгөрөх хэрээр Д.Амарбаясгалан, Д.Чулуунзагд нарын нэр нүүрсэнд, нүүрс баяжуулах үйлдвэрт холбогдох дүр зурагтай.
Гэвчиг Ц.Чулуунзагдыг шалгав ч нүүрс биш өөр асуудалд холбогдоод өнгөрөх нюанс ийн ажиглагдаад эхэлжээ.
Харин Д.Амарбаясгалангийн хувьд 2024 оны сонгууль өнгөртөл элдэв эрсдэл багатай гэгдэж буй. Тэр ийм тохироог хийж чадах хэмжээний нөлөөлөгч билээ, намдаа.
ЭНЭ ТАЛААРХ ӨМНӨХ КОНТЕНТУУД
#1: Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын хамааралтай "Админерал" ХХК баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
Д.Амарбаясгалангийн зөвлөх Ц.Чулуунзагдын хамааралтай "Админерал"-ын үйлдвэрийг ЭТТ-н төсөлд "нааж" эхэлжээ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хулгайчууд
Энэ бол нүүрсний гэмт хэрэгтнүүдийн явуулага бнаа !
Amarbayasgalan umnu n' akhiikh n' teevriin company nyyrs teevrledeg bsan. Ter n' bagadaad ugaakh yildver lyy orj bgaa um biz dee. Nyyrstei khamgiin ikh khutgaldsan khyn dee. Oyuk yakh ch ygyi, Erunkhiilugch n' bas khamgaalaastai. Neekh l khudlaa shudarga yos sain shn um yarisan ulsuud zygeer.
Монголын хуулийнхан шийдэж чадахгүй ээ
Амарбаясг�##�ан гарцаагүй холбоотлй хууль тэгш адил үйлчилдэгүү гэдгийг харах үлдлэээ
Энэ нийтлэлийг дагадаг сэтгүүлчийнхээ нэртэй байхаар нь уншлаа. Яг хэн яачихсан гээд байгааг ойлгож уншиж чаддаггүй ээ. Амарбаясг�##�ан гэдэг хүн үйлдвэр бариад тэрүүгээрээ мөнгө идээд байгаа юм уу? Яасан гээд байгааг ерөөсөө ойлгодоггүй ээ. Улс төр суд�##�ж эхлэхээс.
АМАРБАЯСГАЛАН БОЛ НҮҮРСНИЙ ЗАГАЛМАЙАЛСАН ЭЦЭГ НЬ МӨН БОЛМОЙ.
ТӨЛБӨРИЙГ АЛТАЙ ГУЛДМАЙГААР АВДАГ БАЙСАН ШҮҮ
Гэнсээк Амараа дарга МАНын бүх асууд�##�ыг шийддэг нүүрс зэс �##�бан туша�##� гээд л хөвөрч өгнөө том боссыг оролдохгүй бөлгөө
Ийм байж яаж шудрага ёс тогтоох гээд байгаа засаг вэ,аймаар том хулгай бнаа
Маныг устгаж байж монгол цэвэршинэ