Зайсангаас албадлагаар нүүсэн 28 айл: Ярианы бэрхшээлтэй залуу хашаан дээр "Ус" гэж бичлээ
Зайсангийн Соёмботой уулын хормой хэсэгт Туул голын эрэг дагуу амьдарч байсан 28 айлыг 2023 оны наймдугаар сарын 2-ны өдрөөс нүүлгэн шилжүүлсэн.
УИХ сонгуультай жил бүр тойргоос нь нэр дэвшсэн улс төрч газрыг чинь албан ёсоор эзэмшүүлнэ хэмээн амлаж 20 гаруй жил хүлээсэн эдгээр айлуудыг нийслэлээс “Туул гол үерлэвэл үерт өртөх өндөр эрсдэл дунд амьдарч байна” хэмээн албадан нүүлгэсэн нь энэ. Тухайн 28 айлыг ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морин даваа руу нүүлгэж, нэг дор тус бүр 0,6 га газар олгожээ. Ингэхдээ гурван гудамж бүхий зохион байгуулалтаар газрыг нь нэр зоож, хуваарилсан байна.
Бид айлуудтай уулзаж, шинэ суурьшилд хэрхэн дасан зохицож, хэрхэн амьдарч байгаа талаар асууж тодрууллаа. Энд одоогоор 16 гэр барьсан бөгөөд зарим нь хашаагаа барьж битүүлээд өөрсдөө ирээгүй байгаа бол ихэнх хашаанд 2-3 гэр байв. Соёмбот уулын хормойд үндсэн бүртгэлтэй байсан 28 айлдаа л газар өгнө гэснээс тэнд аав ээж, ах эгчээ дагаж нэг хашаанд суурьшиж 10-20 жил болсон айлуудын асуудлыг шийдэж өгөөгүй учир энд мөн л 0,6 га газартаа нийлж багтжээ.
-Зургаадугаар ангийн дүүг ээж Зайсан руу сургуульд хүргэж өгч, авдаг-
Эхний айл хашааныхаа гурван талыг битүүлж, ар талаараа задгай байна. Бие засах газар барихаар нүх ухаж, хуучин модоор амбаар босгоод авч. Харин гэрт нь оюутан охин л байв. Тэрбээр “Манайх энд ирээд бараг сар болж байна. Худаг нь их хол, бас картаар ажилладаггүй болохоор орой ажил, сургууль тараад ирэхэд хаачихсан байдаг. Машинаар л зөөхгүй бол усны тэргээр явах боломжгүй хол. Манайх Зайсанд 12 жил амьдарсан, бүх юмандаа ойрхон сайхан байжээ. Би одоо дадлагад гарчихсан байгаа болохоор бас ч гэж гайгүй л байна. Харин зургаадугаар ангийн дүүг ээж Зайсангийн сургуульд нь өглөө хүргэж өгч, орой авдаг. Эндхийнх зөвхөн бага сургууль болохоор өөр аргагүй л дээ” гэлээ.
-Боломжтойнууд нь хашаагаа битүүлчхээд ирээгүй, очих газаргүй хэдэн айл л байна-
Бидний очсон дараагийн айл хашаандаа хоёр гэрээрээ буужээ. Айлын эзэгтэй зээгээ салхилуулангаа хоёрыг нь сургуульд хүргээд ирлээ гээд хашаагаа гаднаас нь түлхүүрдэж онгойлголоо. Эмэгтэй “Манайх охиныхтойгоо айл байгаа. Эднийх хориод жил л ээжийгээ бараадаж амьдарч байгаа айл. Гэвч охиныд маань газар олдсонгүй ээ. Өргөдөл өгсөн шийдэх өгөх эсэхийг мэдэхгүй байна. Алдаржавхлан гэж даргатай уулзах гэтэл цаг авдаг юм байна. Энд чинь газар эзэмших бичиггүй бол ямар ч үйлчилгээ авах боломжгүй. Сая хоёр хүүхэд сургуульд, нэг хүүхэд цэцэрлэгт өгөх гэтэл газрын эзэмших өмчлөх бичиггүй учраас албан ёсны хаяг байхгүй гээд авахгүй, нэлээд юм болж байж л орууллаа. Том нь нисэхийн 7 дугаар сургууль руу орсон. Хоёр бага нь харин энэ бага сургууль, цэцэрлэгт орлоо. Энэ нүүлгэн шилжүүлэлтэд сэтгэл дундуур байгаа. Хашаа хороог минь шууд л эвдэлж нураасан. Хориод жил амьдарсан айлууд чинь хэрэндээ л дор бүрнээ төвхнөсөн байсан. Дөрвөн айл нь л байшинтай байсан. Нөхөн төлбөр авья гэхэд нь "Хуц" гэж хэлсэн байгаа юм.
Бас өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд хоёр айлд өмчлэх гэрчилгээ гаргаж өгсөн. Тэгсэн хэрнээ нэгэнд нь энд бас давхар газар олгочихсон. Гэтэл миний нэг олон хүүхэдтэй охинд алгын чинээ газар өгдөггүй. Иргэн хүнийхээ хувьд газартай болох эрхтэй ш тээ. Одоо бол энд өөр очих газаргүй мань мэтийн тоотой хэдэн айл л бий. Бусад нь байр савтай боломжтой, энийг улсаас өгч байгаа юм битүүлээд хаячихья дараа нь хэрэг болно гэсэн хүмүүс ч бий. Хашааны бичиг баримт нь хэзээ гарч, эмнэлэг, хороогоор үйлчлүүлэх эрхтэй болохыг хэлж мэдэхгүй нь" гэв.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хашаан дээрээ УС гэж бичиж харуулав-
Энэ хашаанд бас хоёр айл байна. Амбаарын хаалгаа будаж зогссон эмэгтэй "Төрсөн эгчийн минь хүүхэд аав, ээж нь өнгөрчихсөн хэлгүй залууг би хажуудаа авч явдаг юм. Энэ хүнд газар олдохгүй юм билээ. Тэгсэн хэрнээ ээж, хүү хоёрынд хоёр газар өгчихөж байгаа юм. Улсаас өгсөн энэ газар дээрээ л дүүтэйгээ хамт амьдарна даа. Эгч нь гэрээ барьж амжаагүй л байна, барихад эвлэрүүлэхэд хэцүү болсон. Тог аваад арваад хонож байна. Газрын гэрчилгээ л хүлээсэн айлууд байгаа, тэрнээс нааш бид нар бүртгэлгүй, харьяалалгүй, ямар ч үйлчилгээ авч чадахгүй болчихлоо. Худаг нь их хол тэр бас асуудалтай гэж ярилаа.
Биднийг хашаанаас гарахад хэлгүй гэх залуу дохиогоор ямар нэг зүйлийг ойлгуулахыг хичээж байлаа. Дараа нь тэрбээр үүрч явсан цүнхнээсээ тодруулагч гаргаж, хашаан дээрээ УС гэж бичээд толгой сэгсрэв. Усны асуудалтай, худаг хол гэдгийг тэр хэлэхийг хүсчээ.
-Хүү минь байсан бол бид хоёр ингэж явахгүй байсан-
Энэ айл Соёмботой уулын бэлд 14 жил амьдраад, наймдугаар сарын эхээр албадан нүүлгэлтэд хамрагдаж, энд иржээ. Гэрийн эзэн "Зайсангийн газрыг өгнө, өгөхгүй гэж горьдоосоор арваад жил өнгөрсөн. Энэ зуны үерээр далимдуулаад хөөгөөд энд аваад ирлээ дээ. Бүх юмнаас хол нэг л сайн дасахгүй л байна. Газрын гэрчилгээгүй болохоор хороо нь бүртгэхгүй, цахилгааны код олдохгүй байгаа. Худаг их хол. Зайсанд бол яг ус ороод сүйд болоогүй л дээ. Эрсдэлтэй гээд л нүүлгэчихсэн. Зарим айлууд бол гэрээ барьж орхиод хаашаа ч юм явчихдаг юм байна." гэлээ.
Харин гэрийн эзэгтэй "Эгч нь энэ жил бие тааруу, сэтгэл санаа тавгүй хөдөө байж байгаад иртэл амьдралыг минь ингээд өөрчлөөд хаяжээ. Би гурван жилийн өмнө сайхан хүүгээ, гурван ачаа ослоор алдсан. Архангайн Цагаандаваан дээр бензин ачсан машин унаж, гал гарахад миний хүү машинтайгаа гэр бүлээрээ явж байгаад өртсөн юм. Эгч нь жил явах тусам хүүхдүүддээ улам их бодоод хямраад байгаа. Танихгүй мэдэхгүй ийм газар ирчихээр бүр ч хэцүү юм" гээд уйлав.
Мөн "Эгч нь хүү, ач хүү хоёроо өөрөө сахиж байсан. Бие бие рүүгээ цоглог байгаарай гээд л хөөрхөн л байсан юм. Нэг өдөр хүү маань "Ээжээ хайртай шүү, хүү нь үнсье" гэсэн. Тэгээд л дараа өдөр нь бурхан болсон доо. Миний хүү бага охиноо бурхан болсныг мэдээгүй, бид хэлэээгүй. Гэвч нас барах хүртлээ нэрийг нь хэлээд зүгээр үү, та надаас нуугаагүй биз гэж асуусаар байсан. Үнэхээр насандаа мартамгүй хэцүү зүйл үзсэн дээ, эгч нь. Миний хүү өнөөдөр амьд байсан бол бид хоёр ингэж хөөгдөж, туугдаж явахгүй дээ. Сэргэлэн, сайхан сэтгэлтэй хүүхэд байлаа. Хэрэг явдал нь юу болсныг хөгшин бид хоёр бол мэдээгүй. АПУ-гийн машин л гэж сонсож байсан. Хүү надад "ээжээ яг л кинон дээр гардаг шиг зүйл болсон" гэж хэлсэн" хэмээн ярилаа.
Бид цааш хэд хэдэн айлаар очсон ч цоожтой байв. Зарим нь хашаагаа жимбийтэл барьж, хаалгаа цоожлоод орхижээ.
Харин суурьшин амьдарч байгаа айлууд нь хашаандаа 2-3 гэрээрээ, худгаасаа 1 км зайтай, газрын гэрчилгээ нь гараагүйн улмаас оршин суух хаяггүй, зарим үйлчилгээг авч чадахгүй зэрэг нийтлэг асуудалтай амьдарч байна.
-Ганц худагийн аманд 20, Дээд салхит 4, Бэлх 1, Мориндаваанд 28 айл тус тус нүүлгэн шилжүүлжээ-
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын 14 гол горхины дэлгэрэнгүй судалгааг хийж, үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид энэ ажил үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн.
Юутай ч бидэнд байгаа мэдээллээр дүүргүүд 165 айл мэдэгдэл өгч, 35 айлыг нүүлгэжээ. Ингэхдээ ХУД 28 айлыг Мориндаваа руу, Чингэлтэй дүүрэг Дээд салхит руу 4, Бэлх рүү 1 айлыг нүүлгэжээ. Мөн их үерийн дараа Дарь-Эх орчмоос 20 айлыг цааш нь уул давуулж, Ганц худагаас дээш газар өгч, нүүлгэсэн. Айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд албаныханд ч асуудал тулгардаг. Өөрөөр хэлбэл, нүүхгүй эндээ байж байгаад учраа олно, урсаад үхсэн ч та нарт хамаагүй гэх иргэн цөөнгүй. Мөн кадастр зураг голын гольдрол урсацаас хамаарч гардаг учир, өөртөө ойр байгаа ч заасан хэмжээнээс гадна газартай иргэдтэй барьцах асуудал нийтлэг гэнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яана даа
Төр д�##�айсан бол газар, бичиг баримт, эмнэлэг, нийтийн ахуйн үйлчилгээний асуудлыг нь шийдээд өгчихгүй
Заа хүний өмнөөс амьдарч бгаа биш. Өчнөөн жил өмчлөх болон эзэмших бичиггүй амьдарч бсан улсууд ийм өдөр ирэхийг мэдэж л бсан блгүй дээ. Ихэнх нь байр савтай гэсэн бгааг хар�##�даа. Өөрсдийн өмчлөлийн биш юмыг зарж үрж мөнгө олох гэсэн санаатай л хашаа хатгаад гэр барьсан байж.
чи тэнэг м�##� юм даа
Энэ хэлгүй з�##�уу барс дээр ажилладаг ш дээ өвөл зун гэхгүй дугуйтай явж харагддаг арай л холдожээ хөөрхий
Bid ard tumnee yalgadag khunii erkhiig zurchdug muukhai turtei sh dee ...Mungutei khulgaich nar ni ga gagaar ni avaad hous barij gerchilgeegee avsan l bdag bid medejil bgaa...getel ....yadarsan ard tumnee 10-20 jil gerchilgee ugnu gej khuuraad l songogdood yavaad bdag bsan bna sh dee
Энэ Алдаржавхлан новш шүү. Өлзийтийн шинэ товчооны урьд хэдэн уул дамнуулаад газар өгч хаша�##�аад хүн м�##� орох аргагүй болгосон. Энэ айлуудыг нүүлгэх захирамжиндаа газар олгох за�##�тыг оруулж гэрчилгээгий нь гардуулаад явах хэрэгтэй байсан юм. Хэдэн жилийн өмнө мөн ийм асууд�##� болоход тэгэж зохион байгуулж байсан. Одоо ч хүнээ бодохгүй сүржигнэсэн дарга нар их болжээ
Улны иргэддээ иймхэн газар өгнө хулгайч дарга нар өөрсдөө яаж авдаг бол
Bogd uulaar neg baychuud.adilhAn hoogoochee