Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ болон БНАСАУ хоёр зэвсэг худалдааны тохиролцоо хийх магадлал өндөр

Ким Жон Ун энэ сард ОХУ-д айлчлан Владимир Путинтэй уулзах талаар бид өмнө нь мэдээлсэн. “New York Times” эх сурвалж дурдан мэдээлэхдээ тэд Владивосток хотод уулзан Умард Солонгос Москвагаас хиймэл дагуул, цөмийн хүчин чадалтай шумбагч онгоцны дэвшилтэт технологийг худалдаж авах талаар ярилцана гэжээ. Эдгээр орчин үеийн технологийн хариуд Хойд Солонгос ОХУ-д их бууны сум, танк эсэргүүцэх пуужин илгээх юм.

Тэгвэл энэ талаар “Korea Times” агентлаг мэргэжилтнүүдээс тодруулга авсан байна. Мягмар гарагт /2023.09.05/ тус агентлагт ярилцлага өгсөн шинжээчид Ким, Путин хоёрыг зэвсгийн технологийн солилцоо, цэргийн хамтарсан сургуулилтын асуудал дээр тохиролцоонд хүрэх магадлал өндөр гэж хэлжээ.

Тэдгээр шинжээчид нэмж хэлэхдээ тус тохиролцоо нь Украины дайн дууссан ч цаашид үргэлжлэх БНАСАУ-ОХУ-ын түншлэлийн зөвхөн эхлэл нь байх магадлалтай гэсэн юм.

Орос цэргийн нөөцөөсөө их хэмжээний сум, пуужин Украины дайнд ашиглаж, одоо нөөц нь шавхагдах дөхсөн гэж бусад орны шинжээчид дүгнэж байгаа. Ийм учраас Орос Иранаас хямд үнээр дрон худалдан авч, одоо Хойд солонгостой их бууны сум, танк эсэргүүцэх пуужин гэх мэт зүйлс худалдан авахаар ажиллаж буй.

Хойд Солонгос, ОХУ-ын түншлэлийг зөвхөн дайны үед хэрэгжиж, байлдаан дуусах үед зогсох мэт харагдаж болно. Тэгвэл “Korea Institute for National Unification” нэртэй тинк танк байгууллагын ахлах судлаач Чо Хан Бум үүнээс өөр бодолтой байгаа юм. Тэрбээр “Урт хугацаандаа Умард Солонгос ОХУ-аас олон салбаруудад туслалцаа авч магадгүй. Хойд Солонгосын талаас санал болгох зүйл бараг байхгүй учир ийм урт хугацааны тохиролцоонд хүрэх нь боломжгүй мэт байсан. Гэхдээ Украины дайн эхэлснээр бүх зүйл өөрчлөгдлөө” гэж хэлжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 7, 2023 08:49

Яагаад болдоггүй гэж

Холбоотой мэдээ

Back to top button