Нийгмийн

УИХ-ын 13 гишүүн ӨМӨЗО-д экспод оролцлоо

Монгол-Хятадын экспо дөрөв дэх удаагаа ӨМӨЗО-ны Хөх хот дахь Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, форум, соёлын солилцооны арга хэмжээнүүдээр үргэлжилж байна.

Цар тахлын улмаас завсарлаад байсан уг экспо нь “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор зохион байгуулагдаж 35 улс, НҮБ, Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын орон нутгийн 27 төлөөлөл, 3,000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Харин Монгол Улсаас хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 500 гаруй аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.

Экспогийн үеэр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй "Цаашид хил гаалийн худалдаа, уул уурхай, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, боомтын дэд бүтэц, хилийн боомтын эдийн засгийн хөгжил, цөлжилттэй тэмцэх, хүмүүнлэгийн салбар, боловсрол, эрүүл мэнд зэрэгт эдийн засгийн эргэлтийг хурдасгахад анхаарч ажиллана" гэдгээ илэрхийлжээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжинэ гэсэн бол УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин шинэ технологид суурилсан хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд экспо чухал ач холбогдолтой гэв.

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нарын 13 гишүүн “Монгол-Хятадын экспо” дөрөв дэх удаагийн арга хэмжээнд оролцжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-07 10:33

Баахан хужаа царайтай гишүүд нь явж. Тэндээ үлдээрэй

Зочин
Зочин
2023-09-07 13:54

Засгийн мөнгөөр дэмий доншуучлацгаах юм даа

Холбоотой мэдээ

Back to top button