МБХ: Импортын 4-5 сарын хэрэглээг хангах валютын нөөцтэй
Монголын банкны холбооноос 2023 оны эхний хагас жилийн тоймыг танилцууллаа.
Онцолбол, энэ онд банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэж, бизнесийн зээл олголт сэргэсэн байна. Мөн банкуудын чанаргүй зээл олголт аажмаар буурч байна. 2023 оны хоёрдугаар улиралд иргэдэд шинээр олгосон зээлийн хэмжээ 27 хувиар нэмэгдэж, хэрэглээний зээлийг түлхүү олгосон байна. Харин уул уурхай болон худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан бол үйлчилгээний салбарт зээл олголт нэмэгджээ.
Зээлийн багцын чанар аажмаар сайжирч байгаа нь өрхийн худалдан авах чадвар нэмэгдсэн болон эдийн засгийн салбаруудын сэргэлт бизнесийн зээлийн чанар сайжрахад нөлөө үзүүлжээ.
Энэ оны эхний хагаст төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 40 хувиар нэмэгдсэн. Энэ нь хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсэнтэй холбоотой байна. Гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэлтэй валют хадгалах, нөөцлөх сонирхол иргэдэд байгаа буюу иргэд хөрвөх чадвартай мөнгийг илүүд үзэж байна.
Хүүгийн түвшин тогтвортой байгаа ч хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. Бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн хүү аажмаар нэмэгдэх шалтгаан болж байгаа аж.
Энэ оны эхний хагаст,
- Банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэн
- Зээлийн багцын чанар аажмаар сайжирч буй
- Импортын 4-5 сарын хэрэглээг хангах валютын нөөцтэй
- Хадгаламжийн хүү 10.9%
- Бодлогын хүү 13%
- Зээлийн хүү 16.9% байна.
Валютын нөөц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өсч, импортын 4-5 сарын хэрэглээг хангах валютын нөөцтэй байна.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.