Нийгэм мэдээ

Шилэн кабелийг усан доогуур суурилуулж, 650 айлд төхөөрөмж өглөө

“FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулж 650 гаруй өрхөд хүлээлгэн өгсөн байна.

Ингэхдээ манай улсад анх удаа шилэн кабелийг далайгаар буюу Хөвсгөл нуурын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулан, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээтэй болжээ. 

Энэ нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернэтийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээнэ.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцааны холбооны яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button