НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

"Италийн мэргэжлийн хөлбөмбөгчин Монголд сургалт орж буй нь түүхэн мөч юм"

Италийн шигшээ багийн одод, дэлхийн аваргууд Монгол Улсад ирээд байна. Тодруулбал, тэд Италийн хөл бөмбөгийн академид хүүхэд шалгаруулж авах зорилготойгоор Улаанбаатар хотод иржээ. Нийт таван багш, дасгалжуулагч, тамирчин ирсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Тус шалгаруулалтад нийт 120 хүүхэд хамрагдах бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 9-ний өдрөөс сургалт нь эхэлнэ. Улмаар 16-ны өдрийг дуустал тамирчид өрсөлдөх юм. Шалгаруулалтаас сонгогдсон гурван хөлбөмбөгчин Итали орныг зорих билээ.

Түүнчлэн сургалтад хамрагдсан хүүхэд бүрд өмсгөл, гидр, бөмбөг болон диплом зэргийг гарын бэлгэнд авах ажээ.

Зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн хурлын үеэр "Шалгаруулалт дөрвөн үе шаттай бөгөөд эхний сонгон шалгаруулалт эхэлсэн байна. Карьер Намбер /Career Number/ платформд долоо хоног бүр ур чадварын уралдаанаар өрсөлдөнө. /Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу/ Манай улс энэхүү төслийг хэрэгжүүлж буй 30 дахь орон нь болж байна. Энэ үйл ажиллагаа нь Монголын хөлбөмбөгийн хувьд түүхэн мөч болж буйгаараа онцлог. Итали бол хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчдыг бэлтгэдэг орон. Тиймээс энэ удаад Ж.Замбротта уг төслийн нүүр царайгаар манай оронд ирээд байна " хэмээсэн юм.

Тэгвэл энэ үеэр 2006 онд Дэлхийн аварга болсон Италийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүний тоглогч, жигүүрийн хагас хамгаалагч Ж.Замбротта хүрэлцэн ирлээ.

Ж.Замбротта нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, нийт 98 тоглолтод оролцсон тоглогч юм. Тэрбээр Барселона, Ювентус болон Эй Си Милан зэрэг томоохон багуудад тоглож байсан хөлбөмбөгчин билээ.

Б.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button