Монголд зураг авалтыг нь хийсэн "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" цуврал аравдугаар сард гарна

Өмнөд Солонгос улсын "Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн" цувралын хоёрдугаар анги болох "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн"-ий зураг авалтыг одоогоос нэг жилийн өмнө манай улсад хийсэн билээ.
Нэтфликсээс санхүүжүүлсэн уг цуврал олны хүртээл болоход бэлэн болжээ. Тодруулбал, ирэх сарын буюу аравдугаар сарын 7-ны өдрөөс эхэлж, дэлхий даяар цацагдах юм байна.
Тус киноны гол дүрд "Squid Game" цувралд дүр бүтээсэн И Юү Ми тоглож байгаа билээ. Киноны утга агуулгын хувьд багадаа төөрч, Монголд ирж, малчин айлд амьдрах Нам Сүн охин төрсөн эцэг эхээ олохын тулд Өмнөд Солонгос улсыг зорьдог юм.

Эл уран бүтээлд манай улсаас багагүй жүжигчид тоглосон. Тухайлбал, Нам Сүний Монгол аавынх нь дүрд МУСТА Ц.Цэрэнболд, Баатар бөхөд Г.Содномцог тэргүүтэй хэд хэдэн жүжигчид тоглосон билээ.
Тус бүтээлд Баатар бөхийн дүрд тоглосон Г.Содномцогийн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.