Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден БНХАУ эдийн засгийн асуудалтай тул Тайвань руу довтлохгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Зүүн Өмнөд Азийн орнуудаар айлчилж байгаа юм. Тэрбээр ням гарагт /2023.09.10/ Вьетнамын Ханой хотод очжээ. Вьетнам дахь айлчлалынхаа үеэр Байден ЗӨА-ийн бүсэд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдлын үед БНХАУ, АНУ-ын харилцааг илүү тогтвортой байлгахыг уриалсан юм.

Тэрбээр ням гарагт /2023.09.10/ Ханой хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “БНХАУ эдийн засгийн байдлаасаа болж Тайвань руу довтолно гэж бодохгүй байна. Өмнө нь байсан шиг хүчин чадалгүй учраас харин эсрэгээрээ довтлохгүй” гэж хэлсэн байна. Мөн Байден “Би Хятадыг барьж, тогтоохыг хүсэхгүй байна. Харин БНХАУ-тай өсөж дээшилдэг харилцаатай үүсгэх хүсэлтэй” хэмээжээ.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Вьетнамын төрийн эрхийг барьж буй Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Трогтой уулзсан байна. Уулзалтын үеэр Байден “Бидэнд асар их болж байгаа гэж бодож байна. Маш чухал цаг үе өнгөрч байгаа. Вьетнам болон АНУ хоёр энэ чухал цаг үеийн түншүүд” гэсэн юм.

Байдены айлчлалтай зэрэгцэн “CBS News” агентлаг шинэ санал асуулгынхаа хариуг нийтэлжээ. Тус санал асуулгаар дөрвөн Америкчуудын нэг нь л Байден дэлхийд АНУ-ын эзлэх байрыг сайжруулсан гэж бодож байгаа аж. Мөн 24 хувь Байден АНУ-ын хүчирхэгжүүлсэн, 50 нь илүү сул дорой болгосон, 26 хувь нь тийм ч их өөрчлөлт гаргаагүй гэж хариулжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 11, 2023 10:42

Яаж орчуулаад байгаа юм бэ?

Баясаа
Баясаа
9 сар 11, 2023 10:43

Яаж орчуулаад байгаа юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button