iOS 16.1.1: Бүх iPhone-д заавал хийх ёстой шинэчлэл

“Apple” компани бүх iPhone-д заавал хийх ёстой iOS 16.1.1 шинэчлэлийг танилцуулсан байна. Тус шинэчлэлд гэмт хэрэгтнүүд халдлага хийхдээ ашиглаж буй системийн хоёр ноцтой дутагдлыг засжээ.
Илүү олон халдлага гарахаас сэргийлж “Apple” одоогийн байдлаар тэдгээр дутагдлын талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийлгүй, хэрэглэгчдэд шинэчлэлийг татаж авах хугацаа олгож байгаа юм. Тус шинэчлэл iOS 17 хэрэглээнд гарахаас хэдэн долоо хоногийн өмнө гарлаа. Энэ нь “Apple” системд үүссэн асуудлыг зүгээр орхиж болохгүй гэж дүгнэлт гаргасантай холбоотой байж магадгүй юм.

Хэрэгтнүүд “ImageIO” болон “Apple Wallet”-д үүссэн хоёр дутагдлыг ашиглан хэрэглэгчдийн iPhone-д “spyware” суулгаж байжээ. “Spyware” ашиглан хакерууд хүссэн бүх мэдээллээ аливаа хэрэгслээс авч болдог аж. Мөн “spyware” төрлийн программуудыг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг учир ихэнх хүмүүс анзаардаггүй байна.
Эх сурвалж: Forbes
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene virus ilruulegch program baina gej oilgodog shuu.