УРЛАГ
“Матрикс” киноны шинэ ангид Майкл Б. Жордан тоглоно

“Матрикс” киноны шинэ анги буюу 4 дүгээр ангийг бүтээх ажил эхлээд байгаа тухай “Francetvinfo” цахим хуудас мэдээлэв. Шинэ ангид өмнөх ангид Неогийн дүрийг бүтээж байсан Канад гаралтай Америкийн нэрт жүжигчин Киану Ривзийн оронд Америкийн жүжигчин Майкл Б. Жордан тоглох юм байна.
“Project Ice Cream” нэртэй кино зураг авалтын шинэ төслийг Чикаго хотод 2020 онд эхлүүлэх аж. “Матрикс” киноны шинэ ангийг Вачовскийн эгч дүүс бүтээх юм байна.
Жүжигчин Майкл Б. Жордан нь “Хар ирвэс”, “Creed” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан юм.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.