Нийгмийн

Арилжааны банкууд хамтран ATM-ы шимтгэлээ бууруулсаар байна

Өнгөрсөн жилээс эхлэн Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк нар хамтран харилцагчдадаа зориулж АТМ-ы шимтгэлээ харилцан бууруулж эхэлсэн. Тэгвэл энэхүү хамтралд Капитрон банк нэгдэхээр боллоо.

Тус хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн банкны өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 100₮ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, та дээрх дөрвөн банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн шимтгэл төлнө.

Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкууд ийнхүү нээлттэй хамтран ажиллаж байгаа юм. Цаашид ч илүү уян хатан хамтран ажиллахаар зорьж байна.

АТМ байршил линк:

Худалдаа хөгжлийн банк: https://shorturl.at/dlKNO

Голомт банк: https://shorturl.at/qFG15

Капитрон банк: https://shorturl.at/bswWZ

Төрийн банк: https://shorturl.at/uFSUY

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гадаадад үнэгүй байдаг. Хүн өөрийнхөө банканд байршуулж, банкинд ашиглуулж байгаа мөнгөө авахад мөнгө төлнө гэдэг бол тэнэг асуудал. Гудсан доороо хадгал гээд байх шиг байгаа юм. Дээр нь данснаасаа авья гэсэн мөнгөө ч бүтэн авч болохгүй. Заавал хувааж авна. Мөнгө шулах арга л биз дээ энэ одоо. Үнэн хогийн. Үнэн хулгайч санаатай.

ЗОЧИН
ЗОЧИН

Энд ХААН банкны нэр байхгүй байх юм. ХААН банк монопол уу . ХААН банкаас татгалзъя

Холбоотой мэдээ

Back to top button