“Наран трэйд” 30 жил ашиглаагүй цэцэрлэгийн барилгаа улсдаа зарвал, 2500 хүүхэд сургуультай болно

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо ганцхан сургуультай. 21 дүгээр сургууль 3000 хүүхдийн хүчин чадалтай ч 4700 сурагчтай.
Тус сургуулийн нэгдүгээр ангид л гэхэд энэ жил 1024 хүүхэд бүртгүүлснээс 480 хүүхдийг авч, өдгөө найман бүлэг анги тус бүр жараад сурагчтай хичээллэж байгаа. Харин дөрөвдүгээр анги л гэхэд 10 бүлэгтэй, нэг ангид 50-60 хүүхэд суралцдаг.
Хичээлийн үндсэн байрны ачаалал хэтийдсэн учир спорт заал сарын 26 саяар түрээслэн, хувааж танхим болгон 4-р ангиудаа оруулжээ. Гэвч эцэг, эхчүүд тухайн заалыг хүүхэд хичээллэхэд тохиромжгүй гэж үзсэн учир тал хагас нь буцаад 21 дүгээр сургууль дээрээ очсон байна. Мөн аргаа барсан аав, ээжүүд тус нутаг дэвсгэр дээр байрлах “Наран трейд” ХХК-ийн хоёр давхар цэцэрлэгийн зориулалттай барилгыг бага сургуулийн зориулалттайгаар ашиглаж болох уу хэмээн холбогдох газруудад хүсэлтээ гаргасан.

Зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн барилгыг “Наран трейд” ХХК ерээд оны эхээр дуудлага худалдаагаар авч, орчин тойрны газартай нь хашаалчихсан. Тэгээд 30 гаруй жил ашиглаагүй. Гэтэл 2018 онд хорооны энэ нутаг дэвсгэрийг улаан бүс болгоход орон сууц барина гэдгээ өөрчилж, 16 давхар орон сууц, сургууль, цэцэрлэг, спорт цогцолборын төслийг эхлүүлэхээр зэхсэн. Гэвч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.
Учир нь энэ хэсэг газар төсөөлж буй хотхон баригдвал иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөнө. Яг энэ орчим 1000 өрх айл амьдардаг. Тийм учраас иргэд бид сайн орчинд амьдрах эрхтэй хэмээн эсэргүүцэж эхэлсэн. Үүнийхээ хажуугаар тус хүүхдийн цэцэрлэгийг бага сургуулийн зориулалтаар ашиглахын тухайд гарын үсэг цуглуулж, тэр ч бүү хэл өмгөөлөгч хөлслөх мөнгөө босгон нэгдэж байгаа юм.
Энэ асуудал хууль хяналтын байгууллагад ч хүрсэн. Гэвч шүүхийн шийдвэр “1. Төрийн захиргааны байгууллагаас олгосон нөхцөл, журмын дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолбор, багш, ажилчдын орон сууц барих ажлыг эхлүүлсэн нь иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Улмаар давж заалдах гомдлын хуулийн 14 хоногийн хугацааг 5 хоног гэж шийдвэр дээрээ бичсэн байжээ.

Өнөөдрийн байдлаар “Наран трэйд” газар шорооны суурийн ажил хийж байгаа. Уг нь иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу “А” даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийг нь хүчингүй болгож, хувьчилж авсан цэцэрлэгийн барилгын суурь газрыг нь тэдэнд үлдээсэн гэдэг. Гэвч тэд газраа ухаж, тойргийн жаалуудыг стандартын бус байранд улс нь түрээс төлөн сургаж байгаа юм. Иргэдийн төлөөлөл “Наран трэйд” компанид хандаж санал хүсэлтээ хэлэхэд “Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэсэн хариуг өгсөн байна.
БЗД-ийн зургаадугаар хороо нь 27 га газартай. 16-17 мянган оршин суугчтай. Нягтаршил дээд цэгтээ хүрч, улаан бүсэд орсон хэсэг юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нарантрэйдийнхнийг мундаг харамч, хорголоо тоолсон гэж л сонссон юм байна.
гуйгаад байхдаа яадаг юм наад хулгайчууд чинь улсаас луйвар хийж авчихаад одоо буцаагаад өгчихад юун болохгүй байгаа хулгайчууд вэ төр төмөр нүүрээ гаргаач 30 жил ашиглаагүй юм бол шууд авах л хэрэгтэй ш дээ новш гэж
Шууд улс авах хэрэгтэй шдээ. Хүүхдүүд минь ямар орчинд хичээллэж байгааг мэдсээр байж...
Шуудхан Улс өмчөө буцааж ав. Наран трейд гэх баас юу юм бэ.
30 жил ашиглаагүй бол авч болох хуулийн за�##�ттай биз дээ.
Бас ичихгүй хашаагаа өргөсгөөд авсан байгаа юмаа нүгэлтэй гэр бүл. Гэр бүлээрээ сайнаар төгсөхгүй ээ эд нар...
Энэ хэсэгт дахиж ийм 2-н 2 өндөр орон сууцны хэрэг огт байхгүй, одоо байгаа орон сууцны хүүхдүүдэд нь цэцэрлэг, сургууль л хэрэгтэй байгаа. Нарангийн тэр төслийг энэ битүү байшин хороолол дунд биш харин �##�ь хэрэгтэй газрыг нь хотоос гаргаж өгөөд хийлгүүлчмээр юмаа.
Хувийн өмч засаг худ�##�даж авч болно