НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Модон барилдааны ДАШТ-ээс манай тамирчид 12 медаль хүртлээ

Манай улсын тамирчид модон барилдааны олон улсын тэмцээнээс 12 медаль хүртсэн байна.
Тодруулбал, Узбекистаны улсын Хива хотод болсон ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн 17 тамирчин оролцжээ.
Монголын модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгийн удирдлага дор оролцсон тамирчид гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнд 21 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн бол манай улсаас олон улсын шүүгч Б.Даариймаа дэнсэлжээ.
Манай улсын тамирчдын авсан шагналыг доор дурдлаа.
Өсвөр үе хөвгүүд:
- -50кг Эрдэнэбаатар Баттогтох /ХҮРЭЛ медаль/
- -60кг Батжаргал Эрдэм /ХҮРЭЛ медаль/
- -70кг Лхагвасүрэн Мөнх-очир /ХҮРЭЛ медаль/
- -80 кг Батбаатар Гарьд /МӨНГӨН медаль/
- +80 Цолмонбаяр Цогт-эрдэнэ /МӨНГӨН медаль/
Өсвөр үе охид:
- -70кг Наранцэцэг Тайванжаргал /МӨНГӨН медаль/
- +70 Батжав Дашням /ХҮРЭЛ медаль/
Эрэгтэй насанд хүрэгчдийн:
- -65кг Цэрэнцогзол Пүрэвсүрэн /ХҮРЭЛ медаль/
- -70 кг Пүрэвдорж Чинзориг /ХҮРЭЛ медаль/
- -90 кг Цэцэгээ Өнөрбат /МӨНГӨН медаль/
- -125кг Буяндэлгэр Мөнхтүшиг /ХҮРЭЛ медаль/
Эмэгтэй насанд хүрэгчдийн:
- -85 кг Баянтөгс Эрдэнэтуяа /ХҮРЭЛ медаль/ тус тус хүртжээ.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2023 оны Мас-рестлингийн Дэлхийн аварга ш�##�гаруулах тэмцээн юм байгаам. Ази номхон д�##�айн орнуудын цомын тэмцээн ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан шүү. 2 мэдээ холилдсон байна.