Б.Ганхуягийн ар дахь хамгаалалт хэн бэ

"Тийм жүжигчин, ийм сүрлэг байж чадлаа"
"Л.Болд гишүүнээс болж, хойд солонгост хоёр хүн цаазлуулсан. Би цааш нь ярих уу, яах уу". Энэ бол ТЕГ-ын дарга асан Б.Хурцын УИХ-ын байнгын хорооны хуралдааны танхимд хэлж байсан үг. Тэр энэ үгээ хэлэнгээ микрофон руу байнга мушилзаад, танхимыг тэр чигт нь өөрийнхөө түрэмгий, их мэдээлэлтэй, бүхнээс давсан уур амьсгалаар удирдаж байв. Үүний дараахан У.Хүрэлсүх түүнийг "Миний дүү тархиа амрааж яваад ир" гэж Солонгост элчингээр томилж байлаа.
Тэр нь нэг их бүтэлтэй юм болоогүй ч элчингийн суудал тагнуул, цагдаа, хууль хүчнийхнийг далд сэжмээр нам атгасан, сэргэлэн дүрт Б.Хурцын хувьд "тархи амраах" жаахан хэрэгсэл нь болж байв. Мэдээлллийн хүч гэдэг өөрөө энэ юм. Мэдээллийг атгасан байхад тэр гарт үйлчлэх өөр хүчтэй хүмүүс ч гарч ирсээр байдаг, ийм зүй тогтолтой шиг.
Яг Б.Хурцынх шиг ийм бардам, омогтой, үл айж, эс эмээсэн дүрийг саяхан бид харсан. Тэр бол 1.8 их наядын хохирол бүхий, 13.7 тэрбумыг авлигад авсан гэх үндэслэлээр хэрэг нь боогдсон алдарт нүүрсний хулгайн гол эзэн гэгдэж буй Б.Ганхуяг. МАН-ын дэргэдэх НАМЗХ, Шинэчлэлийн хороо зэрэг залуусыг илтгэх урлаг ба цүнх барихад сургадаг дамжаанууд төгсөж, нүүрсний экспортын оргил үнийн үед ЭТТ-г удирдаж, олон улс төрчидтэй нүүр хагарсан түүнд шүүхийн танхимд маньпулляци үзүүлэх нь ерөөсөө ч хэцүү байсангүй.
Тэрбээр ам халсан хэв шинж үзүүлж, жаахан ярихад л манай улс төрчдийн хувь хувьсгалын халшрам түүхүүд сөхөгдөх нь гэсэн мессежийг яг таг өгч чадав. Тэр Ч.Хүрэлбаатарыг дурсаад өнгөрч буй мэтээр ниргэнгээ Т.Аюурсайханаа энхрийлэхээ ч мартсангүй. Тийм жүжигчин, ийм сүрлэг байж чадлаа. Нөгөө талаасаа Б.Ганхуяг өөрөө нүүрсний хэргийн гол зангилааг тайлах, маш үнэ бүхий эх сурвалж гэдгээ харуулж чадлаа. Тэгэхээр цаашаа энэ операци урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ч шүүхийн шийдвэрлэх мөчдөө гал халуунаар өрнөх хүлээлт үүслээ.
Б.Ганхуягийн атгаж байгаа мэдээллийн хүчийг дагаж, түүнд үйлчлэх, хамгаалах өөр хүчтэй дүрүүд ч оршин байх юм. Тэр харин хэр ил гарч ирэх үү гэдэг нь л өнөөдрийн асуудал гэлтэй.
-Б.Ганхуягийн нөмөр нөөлгөөр нүүрснийхэн бүгд нэрлэгдэх логик-
Өчигдөрхөн Засгийн газраас Чалкогийн нүүрсний бартерын өрийг дарж дууссаныг зарлав. Энэ бол Б.Ганхуягийн үед ЭТТ-н урд хөршийн зэвсэг үйлдвэрлэдэг "Норинко", төрийн өмчит томоохон компани болох "Чалко" тэргүүтэнтэй өндөр дүнгээр хийсэн гэрээнүүд эхнээсээ гүйцэтгэлээрээ хаагдаж байгаа л утга юм. Нэг ёсондоо түүний үед зурагдсан томоохон зарлагуудыг одоогийн Засгийн газар үүрээд л явж байгаа хэлбэр.
Үүнтэй зэрэгцээд бас нэг хачин бичиг гарч ирсэн нь, Б.Ганхуягийн хорих ангиас ХЭҮК-т хандан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг элдвээр дарамталж, эрхэнд нь халдаад байна гэх утга бүхий захидал байв. ХЭҮК-ынхны гарт очихоосоо өмнө задарсан уу, зориуд ийм шуугиан үүсгэхээр тараачихсан уу. УИХ-ын харьяа, бие даасан статус бүхий агентлаг намчдад тал засаад, түүний захидлыг гаргаад өгчихсөн үү. Ямартай ч өчигдрийн турш медиа орчинд уг захидлын эхний нүүр хөвсөөр өнжив.
Эрх биш нийгмээрээ хэрсүү болсоор байгаа энэ үед "Л.Оюун-Эрдэнэ намайг хилс хэргээр гөрдөж, өөрийг нь шоронд нь хорих гээд байна" гэж захидал бичиж сууна гэдэг Б.Ганхуягийн хувьд асар том зориг, үл эргэлзэх айдас буйг илтгэнэ.
Нөгөө талаар тэр захидлаараа дамжуулж, "Намайг оролдвол бүх мэдээллийг чинь ил нэрлэж, хувь улс төрч дээр чинь асар их эрсдэл үүсгэнэ" гэх мессежийг но-той дүрүүдэд өгөхийг зорьсон гэлтэй.
УИХ, Засгийн газрын түвшинд 20 гаруй хүн шууд нэрлэгдэж, тайрагдсаар 17 нь ил зарлагдсан. Үүний ард одоогийн Засгийн газрын нэр бүхий гишүүд, УИХ-ын дийлэнх гишүүдийн хувь хувьсгалын гуйлга түүлэг, холбоост бизнесүүд байсан. Нүүрсний хулгай нэрээр Ажнай Д.Бат-Эрдэнийг дагаж, Ц.Элбэгдоржийн нөлөөллүүд, төмөр замын хэргээр Х.Баттулгын ойрынхон, тухайн үед Засгийн газрыг удирдаж байсан өнөөгийн Ерөнхийлөгчийн хамаарлууд нэрлэгдэж болно. Гэвч хэрэг жижгэрсээр, яллагдагчийн нэр цөөрсөөр энд ирэв.
Одоо бараг л цор ганц яллагдагч болчхоод байгаа Б.Ганхуяг гар дахь мэдээллийн хөзрөө хэрхэн хөдөлгөхөөс шалгагдагсдын хувь заяа хамаарахаар.
Тэгэхээр тэд нэг тал, Б.Ганхуягийн нөмөр нөөлгүүд болчхож байгаа юм. Том эрсдлүүд байгаа учир Б.Ганхуягийг байнга асран тэтгэж, "Эм Си Эс" харьяаныхаа хувийн эмнэлэгт хүртэл хэвтүүлсэн нь ил болсон. Улмаар Төрийн тэргүүнд очиж, хэргээ хамгаалах хүсэлт өгснөөс гадна Т.Аюурсайхан нартайгаа мэдүүлгээ яг таг тааруулсан гэгдсэн уур амьсгалууд ерөнхийдөө батлагдсаар байна.
"Нүүрс үгүй гишүүд тэгээд байгаа юм уу, цаашдаа яах уу"
Намрын намарт уулын мухар, усны дэргэд улс төрийн фракциуд цуглаж байгаад, засаг төрөө самрах тохироогоо хийчихдэг бичигдээгүй хууль бий. Үүнийг харин Л.Оюун-Эрдэнийн засгийн газар насжилтаараа гэтэлж, чухам л рекорд тогтоогоод байгаа гэх. Энэ нь ил далд хэлбэрээр Л.Оюун-Эрдэнэд Тагнуул, Цагдаа, АТГ-ын хүчнүүд базагдаж, Прокурорын байгууллагыг ч нүүрсний хэрэг дээр өөрийнхөө талд оруулсан гэх логик харагдаж байгаа. Одоо прокуророос ирүүлж байгаа мэдэгдэл нь ерөөсөө л "Нүүрсний хэргүүдийг удаахгүй, шүүх рүү шилжүүлнэ" гэх мессежүүд явах болсон.
Үүн дээр УИХ-ын дарга Г.Занданшатар "Нүүрсний сонсголын заавал зохион байгуулна" гэж ил ярьсаар байна. Сонсголыг Л.Оюун-Эрдэнийн хамаг хар бор ажлыг нугалж яваа Х.Нямбаатар ахлахаар болсон. Энэ дарааллаар харвал, одоогийн Засгийн газар эрх хэмжээгээ харьцангуй томруулж, хүслийн шүглүүдээ үлээгээд байхаар бяртай байгаа.
Тэгэхээр энэ намар засаг төр хөдлөх хэмжээнд улс төрийн гал хурцдахгүй. Гэхдээ тохирооны агуулгууд дээр хурц тоглолтууд явж болно гэх санааг өмнөх бичвэртээ дурдаж байв. Энэ удаа ч ингэж л харж байна.
Бүхэлдээ УИХ, Засгийн газар цаашид нүүрсний ба нүүрсний бус гэж ангилагдаж мэдэхээр. Бүр цаашлаад С.Баярцогтын нөлөөгөөр АН дээр ч нүүрсний бүлгүүдээр хуваагдах, Л.Гантөмөрийн эрх хэмжээ цаашдаа улам симболист болж, бүдгэрэх энерци ажиглагдах болов.
Ерөөсөө төсөв, нүүрсний сонсгол гэсэн хоёрхон чухал товьёогтой намрын чуулганы хугацаанд Засгийн газар шинэ тутам сорилт, акциудтай тулгарсаар байх нь ээ. Магад өвлийн, хаврын жагсаалууд намартаа өрнөж, Б.Ганхуягийн ар дахь хамгаалалтууд улам чангарч, бүх шүүгчдийн чуулган дамнаж, бөөн улс төржилт хөвсөлзөж мэдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн том ар нь Женко шүү дээ !
Ганхуяг бол НАМЗХ ны дарга асан , шинэчлэлийн хорооны гишүүн хүн юм. Эдгээр нь МАНын бэлтгэл хүчин юм.Тэгэхээр Э.Т.Т нь Ганхуягийн хулгайн МАФИ бол УИХд олонхи болсон МАНын санхүүг босгох том аж ахуй юм гээд ойлгочиход болохоор болжээ. Ганхуягийн хэлсэн үгнээс ч тодорхой байна. МАН шүгэл үлээснээр өөртөө үхэлийн гогцоо толгойдоо угл�##�аа даа.
Намзх д байгаагүй шүү
Jenko
Хүрэлсүх өөрөө
Эби ч хамга�##�на
Томчууд бүгд. Ер нь бол гишүүд мишүүд, сайд майд бол хаширт жижигдэнэ дээ. Ккк
Данх �######�аарай
Монгол улсыг сүүлийн 30 гаран жил удирдаж ирсэн МАН АН гэсэн энэ хулгайч луйварчид, Хятадын эрлийзүүдээс с�##�ж чадахгүй бол, бидний монголчууд хэдэн жилийн дараа хортой утаа, хорт хавдраар үхээд дуусна. 24 оны сонгуулиар цэг тавих хэрэгтэй байна. А бас хүн мүн ч гэх шиг нам нэртэй юм бас л хэрэггүй. Эдгээр л биш шүү.
Фи�####� МАН АН ХҮН биш бол хэнд өгийн. Өгөх хүнгүй яаж цэг тавийн. Чиний үгээр яахмйн болдоо
Аргагүй л ар томтой мэт архирч байна. Баттулга, Хүрэлсүх нарт л найдаж буй биз. Тэдний заавар ч биз. Энэ хоёр бузарт л хүрэх зам нь нээгдчих гээд тэд сандарч ерөнхий сайдыг �######�уулах оролдлогоо эхлүүлж байгаа гэж хардаж байна.Олон хүн ингэж харж байгаа.
Хэн ч байсан хамтдан шоронд нь хий
аргаа барж байгаа ар т�##� нь хөдөлж өгөхгүй байгаа юм биш үү. Ар муутай хүн суучих л байхдаа
Хүүк Данх 2ын тэмцэл
Ганхуяг бараг л үнэн юм хэлчих шиг боллоо. Их оролдвол МАН 2024 онд сүйрнэ шүү гэсэн мессеж өгчих шиг боллоо. Оюун Эрдэнэ АТГ, шүүх проркуророо цөмийг нь атгаж байгаа болохооор Ганхуяг шоронд үхэж ч мэдэх юм.
Ганхуягийг суулга2
Алдаа оноотой ч гэсэн ажлаа мэддэг л хүн байна шүүдээ, Бүгд л Тавантолгой гээд байсан, Ганхуяг гэдэг хүнийг нүүрсний гэж яриад байгаа мөртлөө хэрэг нь ш�##� өөр, ХЭҮК бодит байд�##� дээр ш�##�гаж үнэн зөв дүгнэлтийг өгмөөр байна. Ийм ойлгомжгүй байдлаар хүний эрхийг зөрчиж шүүж болохгүй биз дээ, хүн өөрийгөө хамга�##�ах нь хууль ёсны асууд�##�
ИХ юм мэдэх ч осолтой доо амь насаа ч �##�даж магадгүй
Авсан бол төлөх нь хорвоогийн хууль эрт орой боловч амьд ч үхсан ч өр төлөөсийг төлдөг тул амьддаа тавьсан өр өө төлж хийсэн нүглээ цайруулж удам судар үр үндэстээ бүү гай дагуулж хар мөр үлдээгээрэй дээ хүмүүс минь
Удахгүй энэ хулгайч суллагдаж бүүр том дарга болно монголын хууль тийм болсон хамгийн шударга бус нөхдүүд шүүгч болоод бна
Энэ хагартлаа баяжсан хулгайчийн чинь ард Хүрэлсүх Баттулга 2 л байгаа шд мэдэж цөхөөд байх юм юу бна саяхан доо саяхан 18 онд нэг нь ЕӨК нөгөө нь ЕС байхдаа 2 лаа өвөр түрийндээ орчихсон байх тэр үед энэ этгээд ЭТТ н захирлаар томилогдсон нь тохиолдолын хэрэг үү Тэгээд нөгөө �##�дарт нууц оффтэйк гэрээгээ дуу нэгтэй байгуулцгааж луйварчидынхаа энгэрт баатарын болоод гавьяатын одон тэмдэгийг зүүж өгөөд элгэндээ тэврэн энхрийлцгээсэн биздээ бод доо хамаагүй юм шиг бна уу
Тийм том байхыг бодоход ерөнхийлөгч ерөнхийлөгч асан нөлөөтэй мэт
Хурц, Орхон зэрэг том артангууд л том дуугардаг. Тэгээд ч ялаас мултарч чаддаг.Тэдний ард Элбэгдорж байдаг. Ганхуяг том л байна. Ард нь Женко гуай л байгаа л даа. Бас л ялаас мултрах биз. Хонгилын шүүх хэвээрээ шүү дээ.
МАНын Ганхуягийн ард АХ ны Баттулга байхгүй гэдэг нь тодорхой . 76 гээд том дуугарлаа.Ард нь МАН санхүүгээ босгодог газар болгочихсон болохоор том дуугарч Оюун эрдэнэ , Хүрэлбаатар нарын нэр гарч байна шүү дээ. Тэнэг хүн ч ойлгогдчихоор хэлсэн дээ
Ганхуяг бол бүх томчуудад мөнгө өгсөн. Даога нар ч түүнээс мөнгө нэхэж авдаг байсан учраас ганхуяг нь Ерөнхийлөгч Ерөнхий сайд УИХ-ын гишүүд болон ЗГ-ын бүх гишүүдийн төмсгийг хага базахад бэлэн болжээ. Очиж очиж шүүх хур�##�дааны танхимд базах бололтой.
Ойлгомжтой шүүгээ төрийн тэргүүн
Ганхуягыг сайн чанга, шудрага шүүсэн тохиолдолд засгийн газар, у.и.х гишүүд ихэнх нь оролцоотой гэдэг нь тодорхой иймэд төрийн дээдсүүд холбоотой учираас энэ шудрага бус хэргүүд илрэхгүй байгаа нь тодорхой иймэд ерөнхий сайд минь шантрахгүй зүтэг таны 5 эхнээсээ таны эсрэг болоод байна та дэмжигчиддээ�##�с холоос ирхэд нь 10 минут хүлээн авч уулзаж байхыг хүсье
Мөнгө ихтэй хүн дуу томтой байгаа. За тэгээд бөөн сүр болж болж яг л Хөгжлийн банкны хэрэг шиг шоу болоод хэргээс мултарцгаана. Монголын шүүхэд ёстой итгэлтгүй
Nuguu nuursii hed zi enhbold jenko hujaa ganbat l bold geed oilgomjtoi
Энэ МАН өөрөө тэр чигээрээ хулгайч юм бишүү дээр нь АН ын элбэгдорж Ажнай Батэрдэнэ нар хэнд ч дийлдэхгүй хулгайч нар таарсан таар шуудайнууд даанч дараагиын сонгуульд өөрсдөө граад өөр хэнийг ч нэр дэвшүүлэхгүй дээр нь манай хөдөөний оркууд бас л хулгайч нарыгаа сонгоно Монгол улс хэзээ ч өөдлөхгүй хөгжихгүй үнэхээр ирээдүй аога хариуцлага гэж тооцох ч аргагүй болсон
Шүүх хэний т�##�д үйлчилдгийг харах л үлдлээ
Английн ерөнхий сайд асан У.Черчелийн үг санаанд орчихлоо. Тэрээр "Хэн мэдээллийг атгана, тэр ертөнцийг захирна" гэж хэлсэн.
Б.Ганхуяг яг хүүхдийн киноны бардам туулай шиг аашилж, өмөөрүүлэх, айлгах, ичээх тактик хэрэглэж авлигын илчлэгч, эсвэл хамаг муу муухай бүхний ха�##�т болж авилгачдыг аврах зоригт шонхор болох юм уу ...
Түүний аз болоход цаазын ял, бүх насаар хорих ял түүнд зүүсэн зүйл анги дотор байхгүй, тэгээд ч оноосон ялыг бүрэн эдлүүлдэг биш ...Б.Ганхуяг драммд тоглосноо болиод удахгүй хошин урлагт шинэ дүр бүтээхэд оролцож ч мэднэ ... Эсвэл хэт баярлахдаа, хоол, архинаас хордож ч мэдэх биздээ ...
ene nuhruur tejeelgej avilgal avch bsan yumnuud hamgaalj uursdiiguu ilchlej bgaa biz
Сонгуулиас өмнө гаргаж болоогүй шүү төрийн �##�бан хаагчгүй болно шүү!!!!! Бүгд холбоотой 200.000 хулгайч ил болнооооо!!!
МАН ,Ы,ШОУ
Бат тулагын томилсон шүүгчид Бат тулга Эба �##�уурчин 2 ын томилсон шүүгчидыг х�##� шинэ з�##�уу шүүгчидыг томилуул Хүкээ новшоо ажилаа хй чадахгүй бол огцордоо мануухай хэрэггүы
Ар т�##�д нь аварга акул бгаа блхр хэрэг нь шийдэгдэхгүй жил болох нь шоронд нэртэй амр�##�танд сувилуулж бгаа
Жанкуу ах нь байгаа юм чинь том л дуугарна ш дээ