НИЙГЭМНийгэм мэдээ

Дорноговь аймаг ургамлыг гүн суулган, тарих Японы туршилтыг хэрэгжүүлж байна

Дорноговь аймагт ургамлыг гүн суулгаж тарих аргаар цөлжилтөөс сэргийлэх төсөл хэрэгжиж байгаа ажээ.

Тодруулбал, Япон улсын Нигата мужийн Гадаадын технологийн талаар хамтран ажиллах нийгэмлэгийн санхүүжилтээр уг үйл ажиллагааг хийж байгаа аж. Ингэхдээ говийн нөхцөлд ургамлыг гүн суулгаж тарих аргаар говийн цөлөрхөг бүсийн хуурай хүйтэн газар нутгийг ургамалжуулах ажлыг дэмжих техникийн хамтын ажиллагаа төсөл Дорноговь аймагт хэрэгжиж байна.

Эл төслийг Тэгүро Шюүжигээр ахлуулсна найман хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн судлаач эрдэмтдийн баг үргэлжлүүлж буй. Харин манай улсын талаас гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ажээ.

Уг төслийг туршилт судалгааны ажлыг хийсний дараагаар говь цөлийн унаган ургамлыг ургамалжуулах арга технологийг гаргах зорилготой юм байна.

Төслийн багийнхны мэдээлж буйгаар говийн унаган ургамлуудаас урт үндэстэй тарьц бэлтгэн, газрын гүний усалгаагаар үндэсний системийн өсөлтийг судалж батлах, ус хэмнэх, гарын авлага гаргах, ургамалжуулалтын мэргэжилтэн бэлтгэх, ургамалжуулах сайжруулсан технологийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж ажиллаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-18 12:16

Төслийн ахлагчын нэрийг зөв бичнэ үү

Холбоотой мэдээ

Back to top button