Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

"Iphone15"-ыг худалдаж авахгүй байх 5 шалтгаан

"Apple" 2023 оны есдүгээр сарын томоохон арга хэмжээнийхээ үеэр "Iphone15" шинэ загварын утсаа албан ёсоор танилцуулсан билээ. Мэдээжийн хэрэг "Iphone15"-д олон тооны шинэчлэл хийгдэж, олон нийт өмнөх загвар болох "Iphone14"-ийг авалгүй хүлээж байв. Тэгвэл сая гарсан загвараас илүүтэй "Iphone16" загварыг хүлээж буй хүмүүс олон байгаа ажээ.

Тэгвэл "Iphone15" цувралыг алгасах таван шалтгааныг танилцуулъя.

1.Мэдрэгчтэй товчлуур

"Iphone 15 Pro" нь шуугиан тарьсан мэдрэгчтэй товчлууртай байна хэмээн мэдээлж байсан ч энэ нь байгаагүй юм. Уг товчлуур нь ус, тоос шороонд тэвсэртэй байна хэмээн зарлаж байв. Мөн товчлуурыг хэдэн удаа дарахаас хамаарч янз бүрийн үйлдэл хийх чадвартай болгох билээ.

2.Дээд зэргийн камер

"Iphone16Pro"-гийн камер нь одоогийнхоос илүү сайжрах төлөвтэй байна. Ирэх жил гарах шинэ загварт давхарласан CMOS дүрс мэдрэгч бүхий 48 мегапикселийн арын камертай байх бөгөөд гэрэл багатай үед чанартай зураг авах боломжийг олгох ажээ.

3.Дэлгэцийн хэмжээ нэмэгдэх

Хэдийгээр хүмүүсийн төдийлөн хүлээж буй өөрчлөлт биш хэдий ч "16"-гийн загваруудын хэмжээ нэмэгдэх ажээ. Эх сурвалжуудын дурдсанаар “iPhone 16 Pro”-гийн дэлгэц 0.2 инчээр томрохоор байгаа аж. Өмнөх загвар нь 6.7 инч байсан бол “iPhone 16” нь 6.9 инч болохоор байгаа аж.

4."IPhone 16 Ultra"

Олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн өөр нэгэн зүйл нь "Ultra" хазайлт бүхий шинэ загварыг гаргахаар төлөвлөж буй явдал ажээ. Хэдийгээр одоогоор шуум төдий боловч хэрэв үнэн бол "Iphone 16 Ultra"-г хамгийн үнэтэй загвар нь хэмээн үзэхээс өөр аргагүй билээ. "iPhone 15 Pro Max"-ийн үнэ нэмэгдэж, загвар нь илүү үнэтэй болно. Энэ нь перископын камер, гурван нм процессор, найман ГБ санах ой, титан гадна тал гэх мэт олон боломжуудтай холбоотой юм. Хэрэв компани үнэтэй технологийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол "Apple" илүү үнэтэй загвар хэрэгтэй гэж үзэж магадгүй юм.

5.Үндсэн "Iphone Pro"-д зориулсан перископ

“iPhone 16” цувралын нэг хүлээлт нь бүх Pro загваруудад перископ камерын хэрэглээг өргөжүүлэх явдал юм. Товчоор бол телефото камерын хийж чадахаас илүүг томруулж харуулна гэсэн үг. "Iphone"-ы бусад загварууд гурав дахин томруулдаг бол "Iphone 15 Pro max" нь тав дахин томруулдаг. Тэгвэл ирэх жилийн шинэ загварын хувьд камер нь хэд дахин илүүг татаж харуулах боломжтой ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ариуна
Ариуна
2023-09-21 07:33

Мөнгөний төлөө компани!!! Аймар супер гээд хүмүүсийн тархийг угаачихсан Даг�##�дах хэрэгслийг хүртэл тусад нь үнэлчихсэн Манайх шиг баян харагдах гээд ядчихсан амьтадад л бараг зориулчихсан гэхэд хилсдэхгүй Утас бол зүгээр энгийн хэрэглээ

Холбоотой мэдээ

Back to top button