НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Х.Болортуяа К.Сазикинаг цэвэр дарж, ДАШТ-ий шөвөгт шалгарлаа

Чөлөөт бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"Белград 2023" ДАШТ-д Монголын багаас өнөөдөр дөрвөн тамирчин барилдах юм. Тэгвэл ОУХМ Х.Болортуяа Беларусь улсын тамирчин Кристина Сазикинатай барилдлаа.

Барилдааны шийдвэрлэх үед Х.Болортуяа 12:5 онооны харьцаатайгаар хошуучилж, цэвэр дарж, ялсан байна. Ингэснээр тэрбээр шөвгийн 16-д шалгарсан юм.

Ташрамд дурдахад, Кристина Сазикина нь 23 хүртэлх насны Европ, Дэлхийнх аваргын хүрэл медальтай тамирчин билээ.

Харин шөвгийн наймд шалгарахын тулд Азарбайжаны бөх, Европын наадмын хүрэл, Европын аварга шалгаруулах тэмцээний гурван хүрэл медальт Алёна Колесниктай барилдах юм.

Мөн манай улсаас,

  • Эрэгтэйчүүдийн 65 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александ Семисоровтой
  • Эрэгтэйчүүдийн 97 кг-д спортын мастер Балтмөнхийн Бадамдорж, Молдавын Раду Лефтертэй ялвал түүнийг жингийн лидер Снайдер хүлээж байна.
  • Эмэгтэйчүүдийн 55кг-д ОУХМ Чинболдын Отгонтуяа, Беларусийн Арина Мартинава, Японы Харүно Окуно нарын ялсантай барилдах билээ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

7

Холбоотой мэдээ

Back to top button