АНУ-ын сенаторууд ажилдаа чөлөөт хувцас өмсөх боллоо

АНУ-ын сенаторууд ажлаа хийж байхдаа албаны загвартай хувцас өмсөх шаардлагагүй болсон байна. Сенатын олонхын удирдагч Чак Шумер энэ бодлогыг санаачилж, сенаторуудыг албаны хувцас өмсөхийг шаарддаг дүрмийг өөрчилсөн аж.
Шумер энэ шийдвэрийн талаарх танилцуулахдаа “Сенаторууд Сенатын танхимд байхдаа өөрсдөө юу өмсөхөө шийдэх боломжтой боллоо. Би бол албаны хувцас өмсөнө” гэж хэлсэн байна. “CBS News” мэдээлснээр чөлөөт хувцас өмсөх нь зөвхөн хууль тогтоогчдод хамаатай тул бусад ажилтнууд албаны хувцас өмсөх шаардлагатай юм.
Сенатын танхимд ихэнхдээ свитер цамц өмсдөг Жон Феттерман гэх гишүүн байдаг. Тэрбээр клиникийн сэтгэл гутралын эмчилгээгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусгаж, ажилдаа буцаад орохдоо ихэнхдээ свитер цамцтай ирдэг байсан аж.

Танхимд албаны хувцас өмсөх ёстой гэсэн дүрмийг дагахын тулд Феттерман хаалганы гадаа зогсон хуруугаа дээш, доош чиглүүлэн саналаа өгдөг байсан юм. Шинэ дүрэм түүнд таатай байх нь мэдээж. Энэ шийдвэрийг шүүмжилсэн гишүүд ч бий. Иргэдийн төлөөлөгч Мажори Тэйлор “Хувцасны дүрэм бол манай байгууллагад ёс зүй, хүндэтгэлийг бий болгодог стандартуудын нэг” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоомоонууд одоохон нүцгэн сууна тэдэнд амарчээ ккк