Намрын сэдвүүдУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Ариунболдоор худалдааны төв бариулж, Д.Наранхүүтэй нүүрсээр холбогдсон Ш.Раднаасэдийн хэрэг Т.Ганзоригынхтой хамт боогджээ

Ш.Раднаасэд гишүүн шүүхийн хаалга татахад тун ойрхон иржээ. Ингэхдээ "нүүрсний" гэх хэрэгт холбогдох аж. Учир нь түүнтэй холбоотой хэд хэдэн хүн шалгагдаж байгаагаас зарим нь дотоодод шалгагдаж, зарим нь гадаадаас баригдаж ирэх гэж буй юм.


-Т.Ганзориг, Ш.Раднаасэд нарын хэрэг хамт боогдож, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргэгджээ-

Хамгийн эхнийх нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг.

Түүнд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад 2023 оны наймдугаар сарын 22-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Түүнийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллагдагчаар татаад буй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт.

Түүний эл хэрэгт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг ч холбогдуулан шалгаж, хэргийг хамтатган боосон гэх мэдээлэл байна. Хачирхалтай нь АТГ прокурорын байгууллага руу шилжүүлсэн албан мэдээндээ зөвхөн Г гэх товчлолоор Т.Ганзоригийн нэрийг ганцааранг нь дурдсан байдаг.

Тэдний хэрэг хамт боогдсон байж болох сэжим дурдахад, 2023 нэгдүгээр сард АТГ-ынхан Говь-Алтай аймагт ажилласан. Энэ үеэрээ Ш.Раднаасэд, Т.Ганзориг нартай холбогдох эд зүйлсийг хураан, битүүмжилсэн тухай мэдээлэл дуулдаж байв. Улмаар Ш.Раднаасэдийн мөнгийг “угаасан” гэх хэргийн мөрөөр Т.Ганзоригийг шалгаж эхэлсэн байдаг. 

Тэд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Говь-Алтайн сумдаар явж бэлэг сэлт тараана, тойргуудаа усалж явсан зургууд нь түүх болон үлдсэн андууд. 2016 онд Ш.Раднаасэдийн сонгууль ажилд ажилласан. Нөгөөх нь хариуд нь У.Хүрэлсүхээр дэмнүүлж “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулсан гэдэг.

Өмнө нь хүргэсэн Ш.Раднаасэдийн сайн найз Т.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


-Ш.Раднаасэдийн найз Д.Ариунболд Говь-Алтайд “Анх” төвийг барьжээ-

Удаах нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд.

Юуны өмнө Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар нэг нутаг. Д.Ариунболд цагтаа Ш.Раднаасэдийн мененжерээр ажиллаж байсан, үй зайгүй найзууд.

Тэд 2016-2018 оны хооронд туж хамт явж, Говь-Алтай аймагт баахан бэлэг тараасан. Тухайн үед Д.Ариунболд “Эрдэнэс Тавантолгой” ХК- йн захирлаар ажиллаж байж. Ш.Раднаасэдийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд гэгдэж буй.

Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийхийг мэдэж, ашиг хүртэж байсан байж болзошгүй ноцтой баримтууд гарч ирсэн гэж хэвлэлүүд мэдээлж байлаа.

Мөн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 2016-2018 онуудад тендер авсан ноцтой баримт хууль хяналтынхны гарт орсон гэгдэж буй.

Д.Ариунболд “Алтай нутгаа хөгжүүлье” сангийн тэргүүн. Эл сан нь 2020 онд “Өөдрөг баян” ХХК-иар Говь-Алтайд “Анх” нэртэй 18.000 м2 талбай бүхий худалдааны төв бариулжээ. Энэ худалдааны төвийн цаад эзэн нь Ш.Раднаасэд гэж бичигдсэн удаатай.


-Авлигад, зуучилсан, мөнгө угаасан гэх хэргээр татагдах Д.Наранхүүтэй холбогдох сэжим-

Гурав дахь нь нүүрсний хэрэг сөхөгдөж эхлэх үес 2022.12.09-нд БНХАУ руу хил давж, нүүр хувиргах мэс засалд орон орогнож буй Д.Наранхүү болов.

Яг энэ өдрүүдэд түүнийг эх оронд нь авч ирэхээр АТГ-ынхан болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн биеэр ажиллаж буй билээ. Тэрбээр баригдчихсан хурууны хээ нь таарч буй ч, гадаад паспортын зураг зөрсөн байдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл гадаад төрхөө өөрчилсөн нь ийм зөрүүтэй асуудал үүсгэж буй аж.

Түүнийг Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч гэж буй ч, бие төлөөлөгчөөр ажиллаж байсан кейс гарч ирээгүй байна. Д.Наранхүүг хуулийнхан авч ирүүтээ нүүрсний хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгах аж.

Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр БНХАУ талыг төлөөлж, монголчуудтай гэрээ хийдэг байсан гэх. Улмаар өөрөө арван компанийн ард байж, Д.Ариунболдыш "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлаар ажиллах үес нүүрс зөөж байсан гэгдэв.

ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай. Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарыг Говь-Алтай аймагт автомашин, малчдад өвс тэжээл, бэлэн мөнгө, бэлэг сэлт тараах үеэр тэдний төлөөлөл байдлаар хэд хэдэн удаа ажилласан түүхтэй.

Өмнө нь хүргэсэн Хятадад саатуулагдсан Д.Наранхүү нь Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын "нүүрсний" найз байжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Ш.Раднаасэд гишүүний нэр бүр 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас анх зарласан “нүүрсний хулгайч” гэгдэх 17 хүний дунд багтан нэрлэгдэж байв. УИХ-ын таван гишүүн багтсаны нэг нь. Гэвч удалгүй "Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг жагсагчдад хаяж өглөө" гэдэг афоризм шахуу үгийг тэр хэлж, “цэвэр ариун гэдгээ нотолчихлоо” гэсэн билээ. 

Ш.Раднаасэдийн хувьд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн улстөрийн өрсөлдөгч. 2024 оны УИХ-ын сонгуульд түүнд тойрог өгөхгүй, шахах акциуд явагдаж буй. Дээрх гурван сэжмээр “нүүрсний” хэрэгтэй холбогдсоноор Ш.Раднаасэдийн нөлөөг Говь-Алтай аймаг үндсэндээ бүдгэрүүлж, 2024 оны сонгуульд нэр дэвших боломж нь хаагдах чигтэй болж буй юм. Түүний оронд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшихээр Б.Энх-Амгалангаар аймгийн намын хороогоо "мануулж" буй логик зэргүүд илтгэнэ.

Түүнийг шүүхээр яллах нь тодорхой болчихлоо. Д.Наранхүүг "шувуу" ажиллагаа аваад ирчихвэл Д.Ариунболд, Ш.Раднаасэд нарын "нүүрсний" хэргийн нарийн ширийн учир тайлагдах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-20 09:53

раднаасэд маш олон зүйлд орооцолсон гэж хүмүүс ярьдаг ЖДҮ оймсны баярсайханы ард байсан гээд олон хамаатнуудаараа дамжуулан авлигын сүлжээ үүсгэсэн гээд нилээд баримттай мэдээллүүд тавигдсан байдаг олны үг ортой гэж хариуцлагаа хүлээж намынхаа нэрийг цэвэрлэхэд нэмэр болох хэрэгтэй

Зочин
Зочин
2023-09-20 09:54

авлигатай тэмцэх газар үнэн л хэлсэн байштээ худлаа гэмгүй царайлсан оймсны ааяа одоо хэргээ хүлээх болждээ

Зочин
Зочин
2023-09-20 10:29

Энэ хошногоо амтуу хогийн гар байжээ

Зочин
Зочин
2023-09-21 02:33
Reply to  Зочин

Ene saihan zaluu

Зочин
Зочин
2023-09-20 12:44

Раднаасэд ч тийм жудаггүй хүн бишдээ

Зочин
Зочин
2023-09-20 13:41

Иймэрхүү худ�##� ноорог бичих нь өөрсдөд нь ашигтай л байдаг юм байх даа

Зочин
Зочин
2023-09-20 14:21

Новшийн өлөн луйварчин

Зочин
Зочин
2023-09-20 14:26

Раднаасэд Амарбаясга лан ялгаагүй нүүрсний гарууд. Амарбаясг�##�ан Наранцогт хоёр одоо нийлээд Эрдэнэс Монголыг сүйд хийж байна

эаха
эаха
2023-09-20 19:19

Раднаасэд гэж бас гэмгүй царайлсан нөхөр Аюурсайханы өрөөсөн дугуй

Зочин
Зочин
2023-09-20 22:19

"Ааяа" гэж хэн бэ

Зочин
Зочин
2023-09-21 01:29

МхEГ-ын даргаар ажиллахдаа адуу гаргах бичигээр асар их мөнгө авсан . Зүүдэд томилсон анд нь рймсондоо бөөн доллор

Зочин
Зочин
2023-09-21 13:57

гэмгүй царайлчихаад УИХ суусан хогийн гарууд идэж уухаа урьт�##� болгохоос өөр юм хийж чадахгүй юмаа арай арай арай

Эрдэнэ
Эрдэнэ
2023-09-22 07:25

Шударга царайлсан шоу хир удаан байх бол

Shudarga bai
Shudarga bai
2023-09-23 18:11

Setguulchee iim zviliig zoxion bich gj xdiig avdag ve... yag unende toirgiig n bulaax gd ta nar ali deerees iim zoxiol bichij gvtgej bgaag chin bvgd l mdj bgaa shde...

Холбоотой мэдээ

Back to top button