Top StoriesНамрын сэдвүүдУлс төрийн халуун сэдэв

Хятадад саатуулагдсан Д.Наранхүү нь Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын "нүүрсний" найз байжээ

АТГ-ынхан гадны улсуудын тусгай албадтай хамтран, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Н-ийг саатуулсан, эх оронд нь удахгүй авчирна гэх мэдээллийг өгөөд буй. Тэгвэл нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, улмаар БНХАУ-ын Шанхай хот, Макао зэрэг бүс нутгуудаар зорчин, царай төрхөө хувиргаад байсан Н гэж хэн бэ?

Н гэдэг үсгийн товчлол нь Д.Наранхүү гэдгийг бид эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн зарлаж байна.

Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн албан ёсны бие төлөөлөгчөөр ажилласан гэгдэж буй. Гэхдээ бие төлөөлөгчдөөр 2016 оноос Н.Эрдэнэ-Очир, н.Оргил, г.Тунгалагтамир зэрэг 4-5 хүн албан ёсоор ажилласан. Эдгээр бие төлөөлөгч дотор Д.Наранхүү багтаагүй байна. Мөнхүү УИХ-ын гишүүний ажлын албанд нь ч Д.Наранхүү багтаж байгаагүй аж.

Д.Наранхүү нь ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай. Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар Говь-Алтай аймагт хамт ажиллаж, албан байгууллагуудад автомашин, малчдад өвс тэжээл, бэлэн мөнгө зэрэг бэлэг сэлт тараах үер Д.Наранхүү тэдний төлөөлөл байдлаар хэд хэдэн удаа ажилласан түүхтэй аж.

АТГ-аас явуулсан ажиллагааны хүрээнд Д.Наранхүү урд хөршид олон танилтай нь тогтоогдсон бөгөөд, нүүр хувиргах мэс засалд орж, хятад иргэдийн нэр дээр байр түрээслэн ашиглаж байжээ. Д.Наранхүүг өнгөрөгч баасан /2023.09.15/-ны өдөр саатуулсан. Хурууны хээ нь таарч буй ч гадаад паспортын нүүр зураг зөрсөн байдалтай байгаа аж.

Д.Наранхүүг эх оронд нь авчирч, нүүрсний хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгах юм байна. Түүнийг авчрах ажиллагааны асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар урд хөршид энэ өдрүүдэд ажиллахаар бэлтгэж байгаа аж.

Д.Наранхүүгийн тухайд Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын туслах, төлөөлөгч гэхээсээ илүү тэдэнтэй бизнес, найз нөхдийн хамааралтай байсан гэх мэдээлэл байна. Хуулийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд Ш.Раднаасэд, Д.Ариунболд нартай хамаарах хэрэгт эрүү үүсгэн шалгасан бөгөөд прокурорт шилжихээр хэрэг нь хүлээгдэж байгаа юм.

Энэ хэрэгтэй хамааран шалгагдах үндэслэл бүхий этгээдээр оргон зайлаад байсан Д.Наранхүү нэрлэгдэж байгаа бөгөөд хэргийн явцыг бид дэлгэрүүлэн мэдээлэх болно.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-18 08:24

Арайсансэрийсэн нөхөр өөрийн зохиосон хөөн хэлцэх хуулиа өөртөө ашиглах цаг иржээ

Зочин
Зочин
2023-09-18 08:49

АМАРБАЯСГАЛАН ЭНЭ РАДНААСЭДИЙГЭЭ �######�УУЛАХ ГЭЭД МӨН Ч ИХ ОРОЛДОХ ЮМ ДАА. ТОЙРОГОО АВАХ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ШАВАРТ УТГАХ ЮМ БОЛОХ БИЙ ДЭЭ

Зочин
Зочин
2023-09-18 14:57
Reply to  Зочин

...шаварт хутгах... гэдгийг "шаварт ...утгах" гэжээ, чи аргагүй л Говь-Алтайн хүн юмаа !

Зочин
Зочин
2023-09-18 08:58

Plastic mes zasal xiilgej nuuree uurchildug. Xelex ch ug alga daa

Зочин
Зочин
2023-09-18 09:09

Раднаасэдийн найз мэргэжлийн хян�##�тын нэг хурган дарга оймсондоо доллар чихэж баригдаад булайгаа дэлгэж, шившигтэйгээр баригдаж байсан нь саяхан даа.

Стар
Стар
2023-09-18 09:32

ээ чааваа�####�а хохино2

Зочин
Зочин
2023-09-18 09:32

Huruu hee gj..,,,

Зочин
Зочин
2023-09-18 09:35

Нүгэл нүдээрээ гэж би шүү луйварчид минь

Зочин
Зочин
2023-09-21 01:27
Reply to  Зочин

Chi luivarduulj bgan ulam teneg yumdaa xaxa

Иргэнзочин
Иргэнзочин
2023-09-18 09:39

Раднаасэд гээд энэ гишүүн хууль бус үйлдэлд их сайн оролцдог юм биш үү

Зочин
Зочин
2023-09-18 09:53

Jijig jaraahaahaatai huutsulduj bgaad duusgah yum bb

Tur zasagt our hiij chadah yum alga daa
Tur zasagt our hiij chadah yum alga daa
2023-09-18 10:20

MANai tur zasagt our hiij chadah yum daanch alga daa. Niigmee hudal unen ni ul medegdeh baahan sensaatsiar l hoolloj ami zogoolgoj bna. Yer ni Nyambaatar chin huuli zui, dotood hergiin said yum uu ali medehgui, chadahgui, oroltsohgui yumgui shidten yum uu? Tsagdaa, tagnuul, ATG gej meregjliin albad ni ajlaa hiihgui but yumand saidiigaa guilgeed bga yum bol ter gazruudiig tatvar tologchdiin, ard tumnii mongoor tejeej yadag yum be tatan buulgaach. Esvel hudlaa show hiigeed bga zasgiin gazraa ogtsruul. Ediin zasgiin oligtoi agaad irgediin amdrald naaladaj bga neg ch ur dun bhgui hudlaa l baahan tsalin nemegdlee, orlogo nemegdlee, dotoodiin niit buteegdehuun osloo gesen huurai too. Ard tumnii amdrald naaldaj bag yum yu ch bhgui. Niiteeree Solongos ruu daijij bgaa ni unen shuu dee. Ene heden zaluu geh murtoo unen heregtee huuchinsag kommunistuudiig z##luulaagui tsagt bid temtsel geh hiirheld ulam gun bat jivj, Mongol uls ulam l hotsrogdono!!!...

Зочин
Зочин
2023-09-18 11:15

Нүүрээ хувиргаж бариад кино их үзсэн нөхөр байж дээ. Арай гэж авчирахаар нь өнөө шүүх нь суллаад л явуулна биз

Зочин
Зочин
2023-09-18 12:56

Өвсөнд хаясан зүү олох нь өмнөд хөршид их амархан болсон шүү, бүх зүйл хян�##�танд байдаг.

Монгол
Монгол
2023-09-18 13:35

МАн доторхи тойрог сонгуулийн �##�аан удахгүй наад хэд чинь нэгнийгээ �##�ж эхэлнэ

Зочин
Зочин
2023-09-18 14:18

Тайван ч байж чадахгүй, ингэж ядаж зүдэрч байх гэж дээ......Эдэлж чадахгүй хөрөнгө, тайван амг�##�ан байж чадахгүй шун�##�, Эх орон ч байхгүй амьдрах, хэцүү түгшүүртэй сэтгэц яана вээ яана.....Араасаа гэр орон, үр хүүхдийнхээ нэр төр, амг�##�ан байдлыг �##�дагдуулна.,......үйлийн үрийн ..бөөн өр нэхэл.....

Зочин
Зочин
2023-09-21 01:26
Reply to  Зочин

Chii uuurinhuuu l amidraliig taivan bailga 1000 tugrugni orlogtoi guilgachin min

ичив
ичив
2023-09-18 15:06

хулгайч хулгайчаа өөрөө явж авчирна гэнэ шүү. Бадамжунайг тусгай нислэгээр хүндэтгэлтэй авчирсан,одоо энэ хамтрагчаа сайд нь очиж авчрах нь ,хэ хэ ёстой хошин шог юмаа

Зочин
Зочин
2023-09-18 18:36

Их л том сэжигтэн бна оргон �######�на мэс зас�##� хиылгэнэ томоос том гэмт хэрэгтэн я�##�тчгүй мөндөө барьж чадв�##�

Зочин
Зочин
2023-09-21 01:25
Reply to  Зочин

Bitgii hudlaa shaaa guilgachin min

зочин
зочин
2023-09-18 22:26

нүүрээ өөрчлөнө гэдэг нь уг хэрэг үнэхээр том хэрэг болохын нэг бат�##�гаа

zochinhun
zochinhun
2023-09-20 08:53

hurdan avchirch baih gazart ni oruul

Зочин
Зочин
2023-09-21 01:25
Reply to  zochinhun

Chi uuruu l gazart or ulugchin min

Зочин
Зочин
2023-09-20 10:24

Ариунболд гэж бөөн з�##�ины хөрөнгө

Зочин
Зочин
2023-09-21 00:18

Oyun erdene man namiihan ireh songuuliar hog deer usernee harj bgarai!!!

Зочин
Зочин
2023-09-21 00:19

Yasan kino shig yum nairuulad bichtsimbee ta nar yasan nyambaataraas mungu avj bichtsimuu hahahhaha

Зочин
Зочин
2023-09-21 00:19

Enuugeree olon angit kino hichih humuus uzed ireh songuuliar man namiig songoh bh xaxa

Зочин
Зочин
2023-09-21 01:24

Eguur.mn hudlaa suraggui medeelelin site shuultuurtei medee bicherei baigaa ajilchidn medleg bolovsrol huuliaa tel yugaa ch medkuu heden umhii s###snuud min

Зочин
Зочин
2023-09-26 05:19

МАН ын хөл гарууд хулгай хийгээд зугатаагаад л шившигээ дэлгэж бна да

Холбоотой мэдээ

Back to top button